Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Л.Пүрэвсүрэн, Вунна Маун Лвин нар мэдээлэл хийлээ

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн сайд Вунна Маун Лвин тавдугаар сарын 14-17-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Л.Пүрэвсүрэн, Вунна Маун Лвин нар мэдээлэл хийлээ
Л.Пүрэвсүрэн, Вунна Маун Лвин нар мэдээлэл хийлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн сайд Вунна Маун Лвин тавдугаар сарын 14-17-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Хоёр орны Гадаад хэргийн сайд нар хэлэлцээний үеэр хоёр талын хамтын ажиллагаа, тэр дундаа Мьянмарын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийх айлчлал болон бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо.

Монгол Улс Мьянмар Улстай хоёр талын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, уул уурхай, аялал жуулчлал, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж байна. Уг айлчлал нь Мьянмарын Гадаад хэргийн сайдын түвшинд хэрэгжиж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог юм. Хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэх, дээд, өндөр хэмжээний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, Гадаад хэргийн яамд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд энэ удаагийн айлчлал чухал ач холбогдолтой.

Ардчилсан шилжилтийн замыг сонгон шилжилтийн үйл явцыг эхлүүлээд буй Мьянмар Улсад Монгол Улсын ардчилсан шилжилт, шүүхийн шинэчлэл, парламентын сонгууль явуулсан туршлагаас хуваалцах, Мьянмар Улс дахь өөрчлөлт шинэчлэлд үзүүлж болох дэмжлэгийн талаар мөн айлчлалын үеэр болох бусад уулзалтын үеэр санал солилцохоор төлөвлөж байна.

Монгол Улсын бүс нутгийн интеграцчлалд нэгдэх, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш, Зүүн Азийн Дээд түвшний уулзалтын оролцогч болох гэсэн зорилтуудыг урагшлуулан хэрэгжүүлэхэд АСЕАН-ы гишүүн орны хувьд Мьянмар улсын дэмжлэгийг авахад энэхүү айлчлал чухал юм.

Айлчлалын үеэр Гадаад хэргийн сайд Вунна Маун Лвин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт тус тус бараалхаж, Сонгуулийн ерөнхий хороонд зочлохоор төлөвлөж байна.

Хуваалцах