Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Л.Сосорбарам Швейцарын жүдоч Фабьен Кочерт ялагдлаа

Л.Сосорбарам бүтэн 3 минут гаруй хугацаанд илүүрхсэн ч барилдаан дуусахад 32 секунд дутуу байхад хариу мэхэнд орж вазари үнэлгээ алдсанаар барилдааны цаг дуусах мөчид ялагдлаа

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Л.Сосорбарам Швейцарын жүдоч Фабьен Кочерт ялагдлаа
Л.Сосорбарам Швейцарын жүдоч Фабьен Кочерт ялагдлаа. Зураг: МҮОНРТ

“Токио – 2020” олимпын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52, эрчүүдийн 66 кг жингийн урьдчилсан шатны барилдаанууд 10:00 цагт эхэлсэн бөгөөд медалийн төлөөх барилдаан 16:00 цагт үргэлжилнэ.

Өнөөдөр Ё.Басхүү, Л.Сосорбарам нарын Монголын хоёр жүдоч татамид гарч Л.Сосорбарам эхний учраа Узбекистаны Д.Келдиороваг өчих мэхээр цэвэр ялж, гараагаа сайн эхэлсэн.

Ийн дараагийн барилдаанаа энэ жилийн ДАШТ-ий хүрэл медальт Швейцарын Фабьен Кочертой хийлээ. Фабьен Кочер 57 кг-д барилдаж байгаад жин бууж 52 кг-д барилдаж байгаа жүдоч юм.

Уг барилдаанд Л.Сосорбарам бүтэн 3 минут гаруй хугацаанд илүүрхсэн ч барилдаан дуусахад 32 секунд дутуу байхад хариу мэхэнд орж вазари үнэлгээ алдсанаар барилдааны цаг дуусах мөчид ялагдлаа.

Хуваалцах