Л.Сосорбарам Узбекистаны жүдочийг өчих мэхээр цэвэр яллаа
Өнөөдөр Ё.Басхүү, Л.Сосорбарам нарын Монголын хоёр жүдоч татамид гарч байна.
Мэдээллийн алба

“Токио – 2020” олимпын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52, эрчүүдийн 66 кг жингийн урьдчилсан шатны барилдаанууд 10:00 цагт эхэлсэн бөгөөд медалийн төлөөх барилдаан 16:00 цагт үргэлжилнэ.
Өнөөдөр Ё.Басхүү, Л.Сосорбарам нарын Монголын хоёр жүдоч татамид гарч байна. Тодруулбал, Л.Сосорбарам 52 кг-д таарсан эхний учраа Узбекистаны Д.Келдиороваг өчих мэхээр цэвэр ялж, гараагаа сайн эхэллээ. Тэрбээр тун удахгүй дараагийн учраа Швейцарын Ф.Кохертой шилдэг наймд үлдэхийн төлөө барилдана.


















