Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Л.ЦЭРЭН-ОЧИР: МҮОНР-ийн 80 жилийн ойг улс даяар тэмдэглэх саналаа холбогдох газарт хүргүүлсэн

МҮОНР-ийн 79 жилийн ойн “Хөдөлмөрийн Алдар” өдөрлөгт тавьсан радиогийн захирал Л.Цэрэн-Очирын илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 20 минут
Л.ЦЭРЭН-ОЧИР: МҮОНР-ийн 80 жилийн ойг улс даяар тэмдэглэх саналаа холбогдох газарт хүргүүлсэн
Л.ЦЭРЭН-ОЧИР: МҮОНР-ийн 80 жилийн ойг улс даяар тэмдэглэх саналаа холбогдох газарт хүргүүлсэн. Зураг: МҮОНРТ

МҮОНР-ийн 79 жилийн ойн “Хөдөлмөрийн Алдар” өдөрлөгm радиогийн захирал Л.Цэрэн-Очирын тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Эрхэм хүндэт нөхөд өө, зочид оо

“ Агаарын мэдээ” нэртэйгээр анх мэндлэж, уудам цэнхэр хязгааргүй огторгуйн орон зайд дэлхий дахинаа суу алдраа өргөж яваа Сүхбаатарын одонт Үндэсний Олон Нийтийн Радио үүсч байгуулагдсаны түүхт 79 жилийн ойг тохиолдуулан та нартаа сайн сайхныг бүхнийг хүсэн ерөөж, баярын мэндчилгээ дэвшүүлье.

Өнөөдөр та бидний төдийгүй монгол түмний нэгэн баярын өдөр өө.

Хүн болж анх мэндлэхдээ агаарын цэнхэр долгионоор хүү чинь, охин чинь шүү хэмээн хүмүүний ертөнцөд хүн болж заяасныхыхаа баярын дуу хоолойг харах мэлмий нээгээгүй хэрнээ чадлынхаа хэрээр цангинуулдаг аа.

Энэ бол ертөнцийн жам ёсны баярын өдөр өө. Энэ утгаараа дуу чимээний урлаг радио өөрөө хүмүүний ертөнцийн анхдагч билээ.

“Радио хорооноос ярьж байна” гэсэн Жалсрайн Батаагийн домогт дуу хоолой Монгол түмэн ертөнцийг сонсох аялгуут баярын өдөр байсаан.

Өнөөдөр бид 79 жилийн түүхт баярын өдөртэйгөө золгохдоо үе үеийн дарга нартаа хүндэтгэл үзүүлж, МҮОНРТ-ийн дээд удирдлага Үндэсний зөвлөл, Захирлуудынхаа зөвлөл та бүхнийхээ өмнө түүхт ойгоо угтсан нэгэн бүтэн жилийн хугацаанд МҮОНР хэрхэн ажилласан тухай ажлынхаа тайланг товч боловч илтгэж байгаадаа баяртай байна.

Өнөөдрийн энэхүү “Хөдөлмөрийн алдар” тайлангийн өдөрлөгт МҮОНР-ийн захирлаар 1990-1993 онд ажиллаж байсан М.Шийрэв , 1989-1990 онд ажиллаж байсан В.Бат-Эрдэнэ, 1993-1996 онд ажиллаж байсан У.Сарантуяа, 1996-2000 онд ажиллаж байсан П.Баярсайхан, 2000 оны 9 сар хүртэл ажилаж байсан Г.Энхтайван, 2000- 2012 онуудад ажиллаж байсан Б.Пүрэвдаш, 2012 онд ажиллаж байсан Б.Энхтуяа нар хүрэлцэн ирсэн байна.

Та бүхэндээ баярын мэндчилгээ дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Бидний хувьд эрхэм хүндэт зочид , үе үеийн дарга нар та бүгдийн удирдаж байсан, энэ л хамт олон өргөн нэвтрүүлгийн салбарт хэзээ ч дахин давтагдашгүй үндэсний хэмжээний баялаг- алтан фонд мөн гэдэгтэй хэнч маргашгүй билээ.

Ахмад дунд залуу үеийг уламжлал болгон холбосон гурвын үеийн боловсон хүчний энэ армийг бий болгож чадсан манай өмнөх үеийнхэн дарга нартаа баяр хүргэе.

Ная шахам жилийн урт удаан түүхийн алтан хуудсыг бичилцэж, орчин цагийн хэвлэл мэдээллийн салбарт өрнөж яваа зах зээлийн өрсөлдөөнд манлайлагчийн байр сууриа МҮОНР алдаагүй яваа нь та нарын бахархал гэдгийг би онцлон тэмдэглэхийг хүсч байна. Та нарын байгуулсан тэр баялаг сан хөмрөг дээр өнөөдрийн радио ажиллаж байна

Та нартаа баярлалаа.

-Зохиолчдын эвлэлийн шагналт Б.Баярсайхан даргатай “Нэвтрүүлгийн хэлтэс”

-Ерөнхий редактор Ц.Сосорбурамын удирдсан II суваг

- Г.Батзаяагийн удирдсан “Хурд агентлаг”

- Ц.Мягмарсүрэнгийн удирдсан “Хүүхэд залуучуудын редакц”

- СГЗ Дан.Нямаагийн удирдсан “Урлаг соёлын редакц”

- Зохиолч, яруу найрагч П.Нямлхагвын удирдсан ШЭРС буюу Нийгэм эдийн засгийн редакц”

- Ш.Бямбацогтын удирдсан “Найруулагч –Нэвтрүүлэгчийн алба”

- З.Дэнсмаагийн удирдсан “Монголын дуу хоолой радио”

- Д.Батбаярын удирдсан P3 радио.

-Д.Норжмаагийн удирдсан Техник ашиглалтын хэлтэс гэсэн бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

МҮОНР өнөөдөр үндэсний хэмжээнд төдийгүй олон улсын хэмжээнд радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг нэр төртэй эрхэлж байна. Сонсогч олон нийтэд зориулсан төрөл бүрийн мэдээ мэдээлэл, сургалт, танин мэдэхүй, хөгжөөнт цэнгээх хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэн түмэн олны хүртээл болгож байгааг тэмдэглэхэд таатай байна.

2012 оны 9-р сараас өнөөдрийг хүртэл бүтэн жилийн хугацаанд 1-р сувгаар 6205цагийн 2-р сувгаар 5110 цагийн, 3-р суваг буюу P3 радио 5840 цагийн МДХ радио 1825 цагийн хөтөлбөр бэлтгэн агаарын цэнхэр долгионоор дамжууллаа.

МҮОНРТ-ийн тухай хууль, Үндэсний зөвлөл, Ерөнхий захирлын зүгээс гарсан тушаал зөвлөмжүүдийг удирдлага болгон хараат бус хариуцлагатай сэтгүүл зүйг хөгжүүлэх, олон нийтэд хүртээмжтэй хөтөлбөрийн бодлого боловсруулж, орчин үеийн техник технологиор бэлтгэсэн чанартай нэвтрүүлгийг сонсогчидод хүргэх стратегийн зорилт тавигдсан юм. ССГ-аас МҮОНР-ийн стратегийн зорилтуудыг ийнхүү тодорхойлж өглөө.

Нэг.Инженер Норжмаагийн удирдаж байгаа инженер техникчдийн хэлтэсийн үйл ажиллагаа.

Радио өргөн нэвтрүүлгийн сонсогдолт, хүртээмжийг дээшлүүлэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна. Архангай, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан, Хэнтий, Өмнөговь, Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд, Төв аймгуудад 164 кгц, 209 кгц, 882 кгц, 227 кгц-ийн радио давтамж дээр манай инженер техникчид хяналт шалгалт хийлээ.

Харилцаа холбоо зохицуулах газар, Радио телевизийн сүлжээ Улсын үйлдвэрийн газар, Цахилгаан холбоо компани, ДДэш компани, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн хамтарсан ажлын хэсгүүд нэгдэж радио сонсогдолт, телевизийн гаралтын талаар зөвлөгөөн зохион байгууллаа.

Монголын Үндэсний Олон нийтийн радиогийн өргөн нэвтрүүлгийн 1-р сувгаар “Улаанбаатар” хувийн радио орон даяар манай оргил цаг буюу өглөөний 7.00- 9.00 өдөр бүрийн 15.00-17.00 цагуудад цацагддаг нэвтрүүлгийг албан ёсоор зогсоож МҮОНР-гийн нэр хүндийг хамгаалах арга хэмжээ авлаа. Оргил цагуудад МҮОНР өөрийнхөө шилдэг нэвтрүүлгүүдээ явуулдаг боллоо.

МҮОНР-гийн өргөн нэвтрүүлгийн холбогдох асуудлаар хууль тогтоох дээд байгууллагад хэлэлцүүлэхээр Захирлуудын зөвлөлийн шийдвэрээр Үндэсний зөвлөл анхааралд авлаа. Үр дүнтэй өгөөжтэй ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

Байсан юмыг устгаж үгүй хийхэд амархаан . Байсан юмыг байлгахад бас хэцүү байлаа. МҮОНР-гийн байранд 80 гаруй цэг дээр шугамын радиог дөрөв орчим сая төгрөгөөр дахин сэргээж, манай албадуудын өрөө тасалгаануудад Үндэсний радио дуу хоолойгоо нээлээ.

Мөн редакторууд ,ахлах редакторуудад нэг бүр нь 70 гаруй мянган төгрөгийн үнэтэй FM радио хүлээн авагч 11-ийг авч өгснөөр хийж буй уран бүтээлийнхээ чанар чансааг эргэж сонсох, ололт дутагдалдаа дүгнэлттэй хандах бололцоог тэдэнд олголоо.

Сонсогчдын уулзалт өдөрлөгийг Завхан аймагт амжилттай явууллаа.

2013 онд радиогийн архивыг иж бүрэн тоон технологид шилжүүлэх ажилд 912 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр боллоо. ССГ-ын ажилтнуудын хүч оролцоо тэдний ажил мэргэжлийн ур чадвар, МҮОНРТ хэмээх их айлын төлөө зүтгэж буй зүтгэлийн үр дүн юмаа.

Манай инженер техникчид радиогийнхаа алтан фондоо орчин үеийн тоон технологид шилжүүлэх ажлыг амжиллтай гүйцэтгэж байна.

Нийтдээ 26500 ширхэг хальсийг дижитал хэлбэрт хувиргаж чадсан нь радио өргөн нэвтрүүлгийн үйл хэрэгт цоо шинэ шинэчлэлт бий боллоо.

Орчин үеийн тоон технологийн техник хэрэслийн олон улсын үзэсгэлэнд Сингапур, Бээжин хотноо манай удирдах ажилтан инженер техникчид очиж танилцлаа.

Ажилсаг хэрнээ хамт олныхоо дунд сайхан нэр хүндтэй хүмүүс олон бий.

Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт медалиар ахлах инженер Ц.Цэгмид, эфирийн техникч Д.Алтмаа нар, Радио телевизийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр ээлжийн инженер Долгорсүрэн, Хүндэт жуух бичгээр эфирийн техникч Оюунцэцэг нар шагнагдлаа. Нэгэн бүтэн жилийн хугацаанд радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагааг техникийнхэн маань нэр төртэй гүйцэтгэлээ.

Хоёр. ШЭРС

Албад редакцуудын гар нийлэмжтэй, үйл ажиллагаа нь манай радио Өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагааны амжилтын үндэс болж байна. П.Нямлхагвын удирдсан ШЭРС буюу Нийгэм эдийн засгийн хамт олны үйл ажиллагаа бүхэлдээ манайдаа жишиг болохуйц туршлагыг хуримтлуулж байгаа.

Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Завхан, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, зэрэг арав гаруй аймгийн 70 гаруй суманд 8000 гаруй км замыг туулж цас зудын байдлын талаар нэвтрүүлэг хийлээ.

Жил бүр Үйлдвэр ХАА-н яамтай хамтран “Таван-Эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэд”-ийг шалгаруулах , “Ургацын далай” нэвтрүүлэг эхэлсэний 49 дэх жилийнхээ нэвтрүүлгийг бид энэ жил эхлэж байна.

СГЗ домог болон сонсогчдынхоо дунд яригддаг Базарын Цэдэндамбаа гуайн сэтгэлд шингэсэн нэвтрүүлгүүд манай алтан фондод хосгүй үнэт зүйлсийн жагсаалтад бүртгэлтэй байна.

Манай нийгэм эдийн засгийн ШЭРС-аас СГЗ нэрт сэтгүүлч н.Амбасэмбэлмаа, Базарын Цэдэндамбаа, Мятавын Цагаан, Товуучийн Бямбадорж, Дамбын Шагдарсүрэн, Цэндийн Чимэддорж нарынхаа араас хөдөлмөрийн алдараа дуудуулан яруу найрагч Цогдоржийн Бавуудорж, Төрийн соёрхолт шагналтан боллоо. Ахмад сэтгүүлч Дашболохойн Дамбадаржаа СГЗ шагнагдлаа.

Гурав. З.Дэнсмаагийн удирдаж байгаа МДХ радиогийн хамт олон

Монгол орныхоо хөгжил цэцэглэлтийг дэлхий дахинд сурталчилан таниулах чиглэлийн хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэж, таван тивийн ард түмэнд таван хэлээр долоо хоногийн зургаан өдөр тус бүр 30 минутын шинэ нэвтрүүлэг явуулж байна.

Ази, Европын чиглэлд богино долгионоор цацаж , www.vom.mn вэб сайтанд нэвтрүүлэг, өдөр тутмын мэдээ, материалаа аудио болон бичгийн хэлбэрээр байршуулж байна.

Өөрөөр хэлбэл нэг редакц 7 хоногт 180 минут, нийт 720 минутийн нэвтрүүлэг бэлтгэж байна. “Дэлхийд бүртгэлтэй Монгол өв” цувралаар ЮНЕСКО-д бүртгэлтэй Монголын биет болон биет бус соёлын өвөөс танилцуулж эхлээд 10 орчим цуврал нэвтрүүлэг хийгдлээ

“Шуудангийн хайрцаг”, “Хөгжим мэдээллийн хөтөлбөр” “Монголын 21 аймаг” нэртэй студи дэх ярилцлага“ “Сонирхолтой Монгол” булангаар МДХ эх орноо сурталчилж байна.

Монголын дуу хоолой” радио 2013 оны эхний хагас жилд 14 орноос 675 захидал и-мэйл хаягаар 400 сонсогчдоосоо санал хүсэлт хүлээн авсан байна.

Япон хэлний редакц “Вийкэнд спэшл” нэвтрүүлэг нь хамгийн олон сонсогчтой нэвтрүүлгүүдийн нэг бөгөөд сар бүр 100-120 захидал Түүнчлэн www.vom.mn вэб-сайтанд 7540 хүн зочилсон статистик үзүүлэлттэй байна.

МДХ радиогийн нэвтрүүлгийн бодлого чиглэлд шинэчлэлт бий болж, хөтөлбөрийн дотор мэдээ мэдээллийн эзлэх хувь хэмжээ өсч 22-27 хувьд хүрсэн байна. Үйл явдлын тойм, улстөр эдийн засаг, гадаад бодлого, түүх соёл урлаг, зан заншил аялал жуулчлал,дуу хөгжим, захидлын тойм нэвтрүүлгийн хүртээмж өссөөр байна.

Англи, Япон, Хятад, Монгол, Орос хэлний редакцийн нэр хүнд ихэд дээшилсэн төдийгүй Монгол Улсын гадаад хэргийн яамнаас Англи хэлний нэвтрүүлгийг 24 цагийн турш явуулдаг болох, улмаар Герман, Солонгос хэлний редакц бий болгох талаар манайд санал болгож байгаа нь МДХ радиогийн нэр хүндийн асуудал гэж үзэж байна.

Хятад хэлний редакцийн ахлах редактор А.Уранчимэг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Англи хэлний редакцийн ахлах редактор А.Оюунчимэг Алтангадас одонгоор Хөдөлмөрийн хүндэт медиалаар Япон хэлний редакцийн ахлах редактор С.Булган, төвлөрсөн редакцийн редактор С.Баяндорж, Орос хэлний редакцийн ахлах редактор Н.Ачиймаа нар шагнагдлаа. “Оросын дуу хоолой”,” БНХАУ-ын олон улсын радиотой хамтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Дөрөв. Ц.Сосорбурамын удирдсан II сувагийн хамт олон

Япон улсын Жайко байгууллагын төслийн хүрээнд “Угсаатан зүй” Танин мэдэхүй” Үндэсний цөөнхид зориулагдсан II суваг 1993 онд бий болсон. Жилдээ 5760 орчим цагийн нэвтрүүлгийг бэлтгэн цацаж байна. Өөрийнхөө сувгийн нэвтрүүлгийн тархалт хүртээмжийг сайжруулах талаар ихэд санаачлагатай ажиллаж байгаа. Энэ суваг нээгдсэнээр өргөн нэвтрүүлгийн 1-р сувгаар цацагддаг мэдээ мэдээлэл дахин давтагдах хувь хэмжээг 2.6 хувиар буурууллаа. Ингэснээр МҮОНР-ийн нэвтрүүлгээр шинэ шинэхэн мэдээ мэдээлэл түгээх боломжийг тэр хэмжээгээр өсгөж өглөө.

Тус сувгийн үндсэн нэвтрүүлгүүд болох “Музейгээр аялцгаая”, “CD ньюс”, “Бэх нь хатаагүй хуудас”, Шпи”, “Бизнес мэдээ”, “Эрчүүдээ наашаа суугаарай”, “Радио дэлгэц”, “Би багадаа”, “Мөнхийн аялгуу”, “Буурлуудаа уръя”, “Гэргийн цаг” нэвтрүүлгүүдийг тогтмол бэлтгэж сонсогчиддоо хүргэж байна. Мөн 4-р сараас “Гэргийн цаг”, 6-р сараас “Сурвалжит монгол”, “Хорвоогоор аялахуй”, “Чөлөөт ертөнц” зэрэг 5 нэвтрүүлгийг шинээр нээн бэлтгэн хүргэж эхэлсэн нь сонсогчдын санал, хэрэгцээнд тулгуурлан өөрчлөлт хийх, нэвтрүүлгийн бодлого чиглэлийг шинэчлэх стратегийн бодлоготой нийцсэн дэвшилтэд хэлбэр боллоо

-МҮОНР-ийн 2-р сувгаар угсаатны бүлгүүдэд зориулж мэдээ мэдээллийг үндэсний цөөнхөд өөрсдийн хэл аялгуугаар нь /казак, тува хэл, буриад аялгуугаар/ хүргэдэг нь радио өргөн нэвтрүүлэгт бий болж байгаа бас нэгэн шинэтгэл төдийгүй Монголын сэтгүүл зүйд оруулсан дэвшилт өвөрмөц нэгэн жанр төрөл болж бичигдэж байгаа юм.

Үндэсний цөөнхийн устаж үгүй болж байгаа уламжлалт соёлоо өвлөн үлдээх зорилгоор монгол түмний эд өглөгийн нандин зүйлс өвөрмөц хэрэглээг онцолдог “Сурвалжит монгол” нэвтрүүлэг ч гэсэн радио өргөн нэвтрүүлэгт дахин шинээр орж ирж байгаа шинэ төрөл юм.

“Гэргийн цаг”, “Хорвоогоор аялахуй, ”Мөнхийн аялгуу”, “Сурвалжит монгол” зэрэг нэвтрүүлгийн хэд хэдэн дугаарууд уран сайхны зөвлөлөөс үнэлгээ авч, шилдэг нэвтрүүлгээр удаа дараа шалгарлаа. Энэ хугацаанд сэтгүүлч Ц.Сосорбурамын бэлтгэдэг “Сурвалжит монгол” цуврал нэвтрүүлэг “БОЛОР ҮЗЭГ” шагнал хүртлээ.

2-р сувгийн ерөнхий редактор Ц.Сосорбурам “Алтан гадас” одонгоор, редактор Г.Болор, Д.Пүрэвсүрэн нар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар, Б.Болормаа байгууллагын баярын бичгээр шагнуулж бусад хамт олондоо сайхан үлгэр дууриалал үзүүллээ. . Энэ хугацаанд угсаатны зүйн эдийн соёлын “Гэр орон сууц”, “Хувцас өмсгөл, гоёл зүүлт”, “Угсаатны зүйн хоол унд”, “Ардын гар урлал” хэмээх ДӨРВӨН томоохон бүлгийн 20 ГАРУЙ цуврал дугаарыг бэлтгэн радиогийн алтан сан хөмрөгийг баяжуулж өглөө.

Тав. Г.Батзаяагийн удирдсан Хурд агентлаг

МҮОНР-ийн үйл ажиллагаанд бас нэгэн чухал байр суурийг зүй ёсоор эзлэдэг юмаа. Цаг үеийн мэдээ, мэдээллийг хамгийн шуурхай, бодитой, олон талын өнцгөөс авсан баталгаат эх сурвалжтайгаар мэдээлдэг редакц гэдгийг Монголын радио сонсогч олон түмэн андахгүй мэддэг болжээ. Жилдээ дунджаар450 цагийн мэдээ мэдээллийг нэвтрүүлж байна. Эх орныхоо дөрвөн зүг найман зовхист 21 аймаг 360 гаруй сумдад хүрч мэдээ мэдээлэл түгээдгээрээ бид Хурд редакцийн хамт олноор зүй ёсоор бахархдаг билээ. Хурд агентлагийн “Баримт”, “Найм арван нэг”, “Эдийн засаг”, Сониуч микрофон” Онцлох цаг” Шинэ өглөө” нэвтрүүлгүүд сонсогч олны танил дотны мэдээлэгч болжээ. Хурд агентлагт Хөдөө орон нутгийн сурвалжлагчид чухал байр суурийг бас эзэлдэг. Ерөнхий захирлын ухаалаг менежментийн үр дүнд хөдөө орон нутгийн сурвалжлагчдыг албан цалинжуулсан нь орон нутгаас бэлтгэх мэдээ мэдээлийн чанарт өөрчлөлт гарлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын хэлсэн үгийг МҮОНРТ нэвтрүүлэх хууль эрхзүйн заалтын дагуу Хурд агентлаг цаг алдалгүй шуурхай хүргэж байна. Төрийн ёслол хүндэтгэл, улс хувьсгалын их баяр наадам, цаг үеийн шуурхай мэдээ мэдээлэл, олон улсын арга хэмжээг “Хурд”-ынхан үүрч гардаг билээ. Эдийн засгийн, Улс төрийн, Хуулийн шинэтгэл, Нийгэмийн, гадаад ертөнцийн асуудлаар даацтай тойм нэвтрүүлэг бэлтгэхэд манай тоймчид сэтгүүл зүйн салбарт тэргүүлэх чиглэлд ажиллаж байгаад сэтгэл ханамжтай байдаг шүү. Олонч сайхан залуучууд хөдөлмөрийнхөө алдарыг төр засгийн газраас үнэлүүлсэн. Харах нүдэнд сонсох чихэнд чимэг болж байдаг юмаа. Хурд агентлагийн улстөрийн томч Ц.Дашдамба хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор, Хурд агентлагийн биеийн тамир спортын сэтгүүлч н.Гэнээ Алтангадас одонгоор, гадаад хэлний редактор тоймч Т.Цогтоо Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медиалаар шагнагдаж, редактор н.Цолмон БНХАУ-д болсон Олон улсын армиудын чөлөөт бөхийн тэмцээнийг Гаун-жоу хотоос сурвалжлага хийлээ. Телепийнхэнтэйгээ хамтран МҮОНР-ийн сэтгүүлчид ажиллаж эхэлсэний бас нэгэн алхам боллоо.

Зургаа. Б.Батбаярын удирдсан P3 Радио

Шведийн Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг SIDA байгууллагын дэмжлэгтэйгээр Олон Нийтийн радиог Монгол Улсын ардчилал хөгжилд чухал хэрэгсэл болгон төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд P-3 FM 100.9 Залуусын радио нэртэйгээр 2008 онд байгуулагдсан. Үйл ажиллагаагааны чиглэл нь сонсогчдынхоо санал хүсэлтэд нийцсэн дуу хөгжим соён гэгээрүүлэх, баясан цэнгүүлэх нэвтрүүлгийг бэлтгэн явуулж байна.

Нэвтрүүлэгтээ олон нийтийн санаа бодлыг тусгасан хөтөлбөрүүд голчилж байгаа онцлогтой редакц. “Хотын залуу” нэвтрүүлэг,, “Цэнгэг ” хөтөлбөртөө хотын соёл, хотынхоо орчинг мэдүүлэх, гудамж талбай, газар орчны байршлын нэрийг таниулан сурталчилж ойлгуулах, нийслэлээс авч байгаа арга хэмжээнд олон нийтийн дуу хоолойг хүргэх бодлогын үүднээс хандаж байна. “Оюуны сонголт” нэвтрүүлгээ оюутан залуучдад зориулсан бол “Татвар бидний амьдралд”, ”Радио хот” нэвтрүүлэг нь залуучуудын сонирхолд нийцсэн олны танил нэвтрүүлгүүд болжээ. P3 радио сонсогчдынхоо хүрээг нэмэгдүүлэх, өөрийн радиог сурталчилах, зорилгоор сонсогч залуусын дунд шилдэг дууны шүлгийн уралдаан зохиох, БИТЛЗ”-ийн хөшөөний дэргэд сонсогч залуустайгаа уулзалт зохион байгуулж, гудамж талбайгаас шууд нэвтрүүлэг явуулах, жилийнхээ ажлын тайланг сонсогчиддоо нээлттэй тавьж, урлаг спортын уралдаан зохиох, Засгийн газрын хэвлэл мэдээллийн албатай хамтран, иргэд олон нийтийн дуу хоолойг Засгийн газар, яамдын сайдуудад хүргэх зорилготойгоор “Өглөөний шинэ санаа” нэвтрүүлгийг “”Хуур.mn” сайтаар дамжуулан Баасан гараг бүрийн өглөөний 08.30-аас шууд нэвтрүүлэн хүргэх олон талт шинэлэг арга хэлбэрийг санаачлан явуулсаар байна.

Р3 радиогийн ер/редактор Д.Батбаярыг төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль” мөн М.С.Эвлэлийн тэргүүний ажилтан цол тэмдэг, Тус радиогийн хөтлөгч Б.Төмөр болон Б.Болд нарыг МЗЭ-ийн “Тэргүүний залуу” алтан медаль Мөн Н.Саранзаяа, Б.Эрдэнэцэцэг нарыг М.С.Эвлэлийн “Ган үзэгтэн” тэмдэг. Ч.Энхтуулыг байгууллагийн мөнгөн шагналаар тус тус шагнагдсан болно.

Монголын шилдэг, шилмэл дууны чансааг тодорхойлох зорилготой “Монголын Радио Чарт” шууд нэвтрүүлгийг 4 дэх жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ үүднээс рок поп урлагийг жинхэнэ утгаар нь дэмжиж, шилдэг дууг сонсогчийн сонсдог радио Р3 болох чиглэлтэй ажиллаж байна. Нийслэл хотноо ажиллаж байгаа 20 гаруй авто радиог Р3 тэргүүлж байгаа юм.

Долоо. Ерөнхий редактор Ц. Мягмарсүрэнгийн удирдсан Хүүхэд залуучуудын редакци

“Хамтдаа хөгжье”, “Цээж бичиг”, “Авто радио сонин” ,”Радио цэцэрлэг”, “Алхам алхмаар” “Хавдрын эсрэг хамтдаа”, БШУЯ-наас хэрэгжүүлж байгаа “Эрдэм боловсролтой Монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд явагдаж байгаа “Авьяас”, “Ном” ,“Цэцэн үг цээжинд”,” Улаан шугам”, “Өглөөний мэнд” “Үдшийн үлгэр” ,”Амьтны ертөнц” , “Байгаль хүүхэд” ,“Хүүхэд эрүүл мэнд”,“Боловсрол” ,“Монгол хүүхэд” зэрэг нэвтрүүлэг хөтөлбөрүүд нь хүүхэд залуучуудын эрэлт хэрэгцээнд нийцсэн олны сонирхолд хүрч мэдрэгдсэн чансатай нэвтрүүлгүүд юм.

Цэцэрлэгийн хүүхдүүдээс эхлээд оюутан сурагчид, ахлах насныхан, цаашлаад эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид манай редакцийн идэвхтэн сонсогчид байдаг юм. Зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сантай хамтран хот, хөдөөд өсвөрийн сурвалжлагчдын баг байгуулан “Хамтдаа хөгжье” нэвтрүүлгийг 2009 оноос эхлэн бэлтгэх болсон нь радио сонсогчдын хувьд шинэлэг хэлбэрийн нэвтрүүлэг болсон юм.

Олон улсын болоод улсын чанартай олимпиадад үе тэнгийхнээ хошуучлан, үлгэр дуурайл болж яваа оюунлаг сурагчдыг таниулах, алдаршуулах зорилгоор “Оюуны одод-Монголын ирээдүй” нэвтрүүлгийн эхний дугаарыг Физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай, Нийслэлийн 11-р дунд сургуулиас бэлтгэн, сонсогчдод хүргэсэн нь уран бүтээлийн эрэлхийлэлд гарсан бас нэгэн дэвшилт хэлбэр юм. Баянхонгор аймгийн Баян-Овоо, Галуут, Гурванбулаг, Бөмбөгөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумдад, мөн оны 4-р сард Дундговь аймгийн Дэлгэрцогт, Мандалговь, Хулд, Луус, Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Даланзадгад, Ханхонгор, Булган, Мандал-Овоо, Өвөрхангай аймгийн Богд, Баянгол сумдад ажилласан байна. 1000 орчим километр явж эдгээр аймгуудад томилолтоор ажиллахдаа, хөдөөгийн багш нарын тулгамдсан асуудал, сурагчдын дотуур байрны хүрэлцээ, хангамж, амьдрах орчин нөхцөл, элсэлтийн шалгалтын бүртгэлийн явц, Шинэчлэлийн засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Авъяас”, “Ном”, “Багшийн хөгжил” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар газар дээрээс нь сурвалжилга бэлтгэж, “Боловсрол”, “Өглөөний мэнд”, “Монгол хүүхэд” нэвтрүүлгүүдэд орууллаа.

Тоймч Ю.Гантөмөр нь 2013.01.01-нд Хөдөлмөрийн хүндэт медаль болоод Сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “100 жилийн ойн медаль”-иар тус тус шагнагдсан.

- Сурвалжлагч Д.Батцэцэг нь Сэтгүүлчдийн эвлэлийн “Ган үзэгтэн” шагналаар шагнууллаа. Хэдхэн хоногийн өмнө Солонгосын “Чежу” арлаар аялаад ирсэн.

- Тус албаны редакторуудын сар шинийн баяраар нэвтрүүлэг бэлтгэн, МҮОНР-ийн “Алтан фонд”-нд орууллаа.

Найм. Б.Баярсайханы удирдсан Нэвтрүүлгийн хэлтэс

МҮОНР-ийн үйл ажиллагааг бүхэлд нь удирдаж байгаа манай хамт олны төв удирдлага энд төвлөрч байдаг юм. Монголын радиогийн нэг болон хоёрдугаар программын сүлжээнд дүн шинжилгээ хийж дуусгаад байна. Үүний үр дүнд сүлжээнд тогтмол явж байгаа 117 нэвтрүүлэг байгаагаас чиглэсэн зорилтот бүлэг байхгүй, нэвтрүүлгийн концепци тодорхойгүй, агуулгын давхардалтай 30 гаруй нэвтрүүлэг байгааг олж тогтоосон байна. Түүнчлэн агуулга, хэлбэр хийцийн хувьд нэгтгэж сайжруулах шаардлагатай нэвтрүүлгүүдийг ангилж гаргав. Хөтөлбөрт хийсэн энэхүү суурь судалгаа, шинжилгээ, үнэлгээ нь ОНРТ-ийн хууль гарснаас хойш хийсэн анхны мэргэжлийн анхны суурь судалгаа гэж үзэж болно.

2. ОНРТ-ийн хуулийн үзэл санааны дагуу МҮОНРадиогийн бүтэц зохион байгуулалтыг шинэчлэхээр ССГ-аас өгөгдсөн үүргийн дагуу шинээр боловсруулах ажлыг Нэвтрүүлгийн хэлтэс удирдан зохион байгуулж дуусгаад байна.

Үүнд:

1. Мэдээллийн ерөнхий редакц

2. Боловсрол, шинжлэх ухаан, танин мэдэхүйн ерөнхий редакц

3. Цэнгээнт нэвтрүүлгийн ерөнхий редакц гэсэн чиглэлээр тодорхой төслийг хийсэн болно.

Программын сүлжээнд 10 орчим хувийн шинэчлэлт өөрчлөлт хийлээ. “Их хээр тал” түүхэн сэдэвт 6 жүжиг бичиж алтан санд оруулах төслийг 2013 оны төлөвлөгөөнд оруулан гүйцэтгэж байна. Монголын Мянганы Сорилтын Сантай хамтран ажиллах “Эрүүл мэндийн төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж дуусав.

Радио өргөн нэвтрүүлгийн албадуудын үйл ажиллагаанд чиглүүлэх, мэргэжлийн удирдлагаар хангаж, заавар чиглэл өгөх, алдаа дутагдлыг засах, албад редакцуудын ажлын уялдааг бэхжүүлэх, хөдөлмөрийн сахилга ажлын хариуцлагыг дээшлүүлэхэд Нэвтрүүлгийн хэлтэсийн ажил чиглэгдэж байна. Нэвтрүүлгийн хэлтсээс Р.Саранчимэг, Д.Алтанцэцэг, Ч.Гантуяа, Ч.Оюунчимэг нарын хүмүүс “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдав.

Ес. МҮОН Радиогийн Урлаг соёл, уран сайхны редакци

Үүсч байгуулагдсан цагаасаа алдар суутай редакц байсан. Тэрхүү уламжлалаа өнөөдөр ч гэсэн хадгалж байгаа редакц.

УСУС редакци 2013 оныг аймгуудын театруудын урын сангаар радиогийн алтан фондыг арвижуулах бодлого хэрэгжүүлэх он болгон төлөвлөж ажилласан. Оны эхнээс эрчимжүүлэн ажиллаж МҮОНРадиогийн түүхт 80 жилийн ойг угтаж алтан сангаа баяжуулах зорилгоор хийж байгаа.

- Баянхонгор аймгаас 14, Өвөрхангай аймгаас 13, Сүхбаатар аймгаас 8 төрлийн нэвтрүүлэг бэлтгэхдээ нэн ховордсон дуу хөгжим, урлаг соёлын эд өглөгийн зүйл, үндэстэн ястны устаж үгүй болж буй соёлын өвийг дахин сэргээж сан хөмрөгтөө авах ажлыг амжилттай явуулсаар байна. Ховд аймгаас гэхэд л

-Елхэндэг

-Цацал

-Наарийч / дуут бий /

-Аахт биелгээ / аягат биелгээ /

-Хүрэн торгот

-Эрийн 3-н наадам

-Жороо морь

-Дөрвөн ойрдын уриа зэрэг соёлын үнэт зүйлсийг бүртгэлдээ авлаа. Хөвсгөл аймагт ажиллаж хотгойд, цаатан, урианхайчуудын дуу хуур,эд өглөг,нэн эртний соёлын өвийг бас судалж буурлуудаасаа бүртгэж аваад байна.

Ардын жүжигчин, төрийн соёрхолт С.Гончигсумлаа, Урлагийн гавьяат зүтгэлтэн Төмөрийн Чимэддорж, Ардын уран зохиолч, төрийн соёрхолт Бавуугийн Лхагвасүрэн, СГЗ Санжийн Пүрэв, Жүмбэрэлийн Саруулбуян, Мэнд-Оёо, Дамбадаржаагийн Намсрай, төрийн соёрхолт, СГЗ Доржийн Гармаа, Төрийн соёрхолт, СГЗ Зундуйн Дорж нарынхаа араас Данзангийн Нямаа, Чойжацын Буянхишиг нар СГЗ боллоо.

Редактор Р.Ганбаатар “Алтан гадас” одонгоор, Редактор Б.Төмөрхүү “Хөдөлмөрийн хүндэт медалиар,Тоймч Г.Ганцэцэг , Н.Болортунгалаг нар МСЭ-ийн дээд шагнал “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”,редактор Б.Янжинлхам “Ган үзэг” шагналтан болоо.

Арав. Нэвтрүүлэгч Ш.Бямбацогтын удирдсан найруулагч нэвтрүүлэгчийн алба

МҮОНР-ийн чансааг бас тодорхойлогч нэгэн редакц. Радиогийн сонгодог дуу хоолой эндээс эгшиглэдэг юмаа. 1934 онд Жалсрайн Батаа радиогийн дуу хоолойг агаарын цэнхэр долигионоор анх нээсэн домогт нэвтрүүлэгч. Анхны эмэгтэй нэвтэрүүлэгч Хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтэн Рагчаа, радиогийн түүхэнд алдар суутай нэгэн Цэвээнравдан. СГЗ Балжир, Батцэрэн, Чулуунбат, Гунгаа, Цэцэгээ, Рагчаа, Отгон, УГЖ Равдан, СГЗ Билгээ, УГЗ Б.Баатар, СГЗ Бүргэд, Хаянхирваа нар нь та бидний бахархан дуурайх алдартангууд билээ. Өнөөдөрч алдартангуудынхаа залгамж халааг авч төрийн дээд шагнал Алтангадас одонгоор найруулагч Г.Болор, С.Даваадорж, нэвтрүүлэгч Цэвэлмаа, хөдөлмөрийн хүндэт медиалаар нэврүүлэгч н.Гантөмөр, найруулагч О.Үнэн нар шагнагдлаа.

МҮОНР-ийн хөдөлмөрч хичээнгүй хамт олон түүхт 79 жилийнхээ ойг амжилт бүтээл арвинтай угтлаа. Төрийн соёрхолт 1, УГЗ 3, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 2, Алтангадас одонгоор 9, хөдөлмөрийн хүндэт медиалиар 19, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медиалаар 2, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медиалаар 2, Нисйлэлийн хүндэт иргэн 1, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан 3, Ган үзэгтэн 8, Монголын залуучуудын холбооны тэргүүний залуу алтан медиалаар 8 бусад шагналаар 10 орчим сайчууд шагнагдлаа.

МҮОНР-ийн хамт олны өмнө дараах зорилтууд тавигдаж байгаа юм.

1.Юуны өмнө бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт шинэчлэлт хийгдэхээр Үндэсний зөвлөл, ерөнхий захирал, ССг-аас бидэнд үүрэг чиглэл өгөгдсөн бөгөөд НэВТРҮҮЛГИЙН хэлтсээс төсөл санаачлагууд гаргалаа.

Судлагаа ч хийгдлээ.

- Энэхүү өөрчлөлт шинэчлэлт нь боловсон хүчний хариуцлага санаачлагыг дээшлүүлэхэд чиглэгдэж байгаа болно.

- Ажлын эцсийн үр дүн нь тухайн ажлыг хариуцаж буй боловсон хүчний мэдлэг, боловсрол, чадвараас шууд хамааралтай байдаг учраас та бидний өмнө дараах шаардлагууд тавигдаж байна.

Үүнд. Ерөнхий редакторуудын хувьд суурь мэрэгжил нь сэтгүүлч, магистр түүнээс дээш зэрэглэлтэй, гадаад хэлний зохих мэдлэгтэй, удирдлагын арга барил эзэмшсэн байхыг шаардаж байна. Мөн найруулагч нэвтрүүлэгчийн чиглэлд хөгжмийн боловсролыг чухалчилж эхэллээ. Орчин цагийн ажлын байрны шаардлага өөрөөр тавигддаг болж байгаа.

2.Ирэх жилд та бидний хувьд түүхт 80 жилийн ой тохионо. Ойгоо угтсан ажлын нээлтийг энэ сарын сүүлчээр хийхээр төлөвлөгдөөд байгаа. Намсрайжав агсаны дурсамж өдөрлөгөөр эхлэх болно. Мөн радиогийнхоо 80 жилийн ойг улс даяар тэмдэглэх Засгийн газрын тогтоол гаргуулах саналаа Үндэсний зөвлөлд хүргүүлээд байна.

3. Монгол бичгийн олон улсын наадам зохион байгуулахаар төлөвөлж байна

4. 80 жилийнхээ өмнөхөн бид тоон технологид шилжсэн байх хариуцлагатай ажлыг дуусгах болно

5.илийнХХилийН Хилийн чандад хэд хэдэн нэвтрүүлэг явуулах болно.

6.Иххээр”Их хээр тал” радио цуврал зургаан жүжгийг бэлэн болгоно.

Өөрчлөлт шинэчлэлт хийх, мэдээллийн салбарт олон түмний дуудлага болсон уриатай шинэлэг ажил, эхлэл санаачлагыг гаргах шаардлага тавигдаж байгааг бид бүхэн нэр төртэй биелүүлэх итгэл төгс байна.

Түлхүүр үг:МҮОНР 79 жилийн ойЛ.Цэрэн-Очир захирал
Хуваалцах