Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Л.ЦЭРЭН-ОЧИР: Радио сонсдог төдий биш харж үздэг орчин цагийн техникийн шилдэг өгөгдөл та бүхний гар дээр очиж байна

Яруу алдарт 80 жилийн түүхэн хөгжлийн замыг туулахдаа Төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнагдаж , алдар гавъяаныхаа дуулал болгон ирмүүн хөдөлмөр зүтгэлд хөглөгдөж байдаг МҮОНР-ийн бүтээлч хамт олны өмнөөс радио сонсогч олон түмэндээ www.mnb.mn сайд нээгдэж байгааг тохиолдуулан хамгийн сайн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Л.ЦЭРЭН-ОЧИР:  Радио сонсдог төдий биш харж үздэг орчин цагийн техникийн  шилдэг өгөгдөл та бүхний гар дээр очиж байна
Л.ЦЭРЭН-ОЧИР: Радио сонсдог төдий биш харж үздэг орчин цагийн техникийн шилдэг өгөгдөл та бүхний гар дээр очиж байна. Зураг: МҮОНРТ

Яруу алдарт 80 жилийн түүхэн хөгжлийн замыг туулахдаа Төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнагдаж , алдар гавъяаныхаа дуулал болгон ирмүүн хөдөлмөр зүтгэлд хөглөгдөж байдаг МҮОНР-ийн бүтээлч хамт олны өмнөөс радио сонсогч олон түмэндээ www.mnb.mn сайд нээгдэж байгааг тохиолдуулан хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сүүлийн үед МҮОНР-иод техник технологийн шинэчлэл явагдаж байгаагийн тодорхой илрэлийн нэг нь www.mnb.mn сайтад радио өргөн нэвтрүүлгийн “Нэг ба Хоёр”, “P-3”, “Монголын дуу хоолой” радиогийн сувгууд бэлтгэсэн мэдээ, мэдээлэл, нэвтрүүлгээ анх удаагаа бүрэн хэмжээгээр нээж та бүхэндээ хүргэхээр боллоо.
Өнөөдрийн мэдээллийн зах зээлийн өрсөлдөөнд радио сонсдог төдий биш бас нэвтрүүлгээ харж үздэг орчин цагийн техникийн шилдэг өгөгдөл та бүхний гар дээр очиж байна.
МҮОНР-ийн сурвалжлагч бүхнийг өөрсдийнх нь дуу хоолойгоор та бүхэн таньдаг байсан энэ цагаас эхлэн радиогийнхоо сэтгүүлч сурвалжлагчдыг хөдөлгөөнт дуу дүрстэйгээр мөн та нарч ялгаагүй өөрсдийн чинь ярьсан хэлсэн бүхэн зөвхөн Монголдоо төдийгүй дэлхий дахинд таван хэлээр нэвтрэх бололцоотой болж байна.
Бидэнд өндөр хариуцлага үүрэг ногдож байгаа төдийгүй чансаатай нэвтрүүлэг бэлтгэх, сонсогч бас үзэгчдийнхээ сонирхсон мэдээ мэдээллийг олж авах эрэл хайгуулд цаг алдалгүй гарч, маш шуурхай, бодитой хараат бус, бие дааж ажиллах шаардлага тавигдаж эхэллээ. Мөн манай сэтгүүлч сурвалжлагч, найруулагч, нэвтрүүлэгч, нийт ажилтанд мэдлэг боловсролоо цаг ямагт дээшлүүлэх, хэл бичиг, найруулгад алдаа мадаггүй суралцаж хэвшил болгох эрхэм үүрэг бас давхар ногдож байна.
Хуулиар хүлээсэн үүргээ МҮОНР-ийн бүтээлч хамт олон нэр төртэй биелүүлж сонсогч, үзэгч олон түмнийхээ итгэлийг хүлээж чадна гэдэгт МҮОНР-ийн удирдлага манай хамт олон огт эргэлзэхгүй байна.
Та бүхнийг www.mnb.mn сайтад тавтай зочилж МҮОНР-ийн бүхий л сувгаар хүсч сонирхсон мэдээ мэдээлэлтэйгээ чөлөөтэй танилцахыг урья.

МҮОНР-ийн захирал Л.Цэрэн-Очир

Хуваалцах