Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Ла ла ланд” мюзикл Гильдийн нэрэмжит кино урлагийн дээд шагналыг хүртлээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд АНУ-ын Гильдийн нэрэмжит кино урлагийн 69 дэх удаагийн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж өндөрлөлөө. Энэхүү дээд хэмжээний шагнал нь

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ла ла ланд” мюзикл Гильдийн нэрэмжит кино урлагийн дээд шагналыг хүртлээ
“Ла ла ланд” мюзикл Гильдийн нэрэмжит кино урлагийн дээд шагналыг хүртлээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд АНУ-ын Гильдийн нэрэмжит кино урлагийн 69 дэх удаагийн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж өндөрлөлөө. Энэхүү дээд хэмжээний шагнал нь АНУ-ын найруулагчдын дунд хамгийн нэр хүндтэй шагналд тооцогддог. За шагнал гардуулах ёслолын ажиллагаа АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотноо болж, шилдэг найруулагчдад шагналаа гардуулсан байна.

Нийтдээ 12 номинацид найруулагчдыг шалгаруулдаг тус наадмын хамгийн гол номинац болох шилдгийн шилдэг кино найруулагч номинацын эзнээр "Ла Ла Ланд" мюзикл уран сайхны киноны найруулагч Дамиен Шазелл тодорлоо. Энэхүү нэр хүндтэй шагналыг АНУ-ын кино урлагт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, гаргасан амжилтыг нь харгалзан үзэж олгодог юм. Үнэхээр ч "Ла Ла Ланд" хэмээх кино нээлтээ хийснээсээ хойш ашиг орлогоороо тэргүүлж байгаагаас гадна энэ оны томоохон наадмуудаас шилдэг хэмээх шагналуудыг хүртээд байгаа юм.

Тухайлбал, энэ сарын эхээр зохион байгуулагдсан 74 дэх удаагийн алтан бөмбөрцөг кино наадамд тус бүтээл нэр дэвсэн номинаци бүртээ буюу нийт 7 номинацид нэр дэвшиж, ялалт байгуулсан. Алтан бөмбөрцөг кино наадмыг Оскарын өмнөх бэлтгэл ч гэж кино шүүмжлэгчид үздэг. Учир нь алтан бөмбөрцөг наадмын шагнал хүртсэн уран бүтээлч тухайн жилдээ Оскар хүртээгүй тохиолдол тун цөөхөн байдаг юм. Түүнчлэн ирэх сарын 26-нд зохион байгуулагдах 89 дэх удаагийн Оскарын кино наадамд нийт 14 номинацид нэр нь дэвшсэн нь 1988 оноос хойш анх удаа Оскарын наадамд хамгийн олон номинацид нэр нь дэвшсэн киногоор тодроод байгаа аж.

Өмнө нь 1951 болон 1988 онуудад "All about Eve" болон "Титаник" кинонууд тус бүр 14 номинацид нэр дэвшиж, бүх номинацидаа ялалт байгуулж байсан. Үнэхээр ч "Ла Ла Ланд" хэмээх мюзикл кино сайн уран бүтээл болсноо ийнхүү 2 дахь удаагаа нотоллоо.

Хуваалцах