Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Лааны гэрэлд хий сольсноос болж 300 иргэн хохирлоо

Одоогоор хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэрэглээний хий зөөж ирсэн хоёр залууг олж тайлбар мэдүүлэг авч эхэлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Лааны гэрэлд хий сольсноос болж 300 иргэн хохирлоо
Лааны гэрэлд хий сольсноос болж 300 иргэн хохирлоо. Зураг: МҮОНРТ

"Барс-2" захад өнгөрсөн бямба гарагийн 10.45 цагт гал гарч, захын эзэд болон 300 түрээслэгч хохирлоо.

Захын цайны газар ахуйн хэрэглээний хийгээ солиулахаар "Горгаз" компанийнханд хандсан бөгөөд тэр үеэр тог тасарчээ. Ингээд лааны гэрэлд хийг сольж байх үед гал гарсан байна. Онцгой байдлын 18, 10, 26, 30 ангийнхан нэгдэж галыг 12.00 цагийн үед унтраасан.

Одоогоор хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэрэглээний хий зөөж ирсэн хоёр залууг олж тайлбар мэдүүлэг авч эхэлжээ. Харин хохирлын хэмжээг эцэслэн тогтоогоогүй байна.

Хуваалцах