Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Лагост барилга нурсны улмаас найман хүн амиа алджээ

Нигерийн Лагос хотод гурван давхар барилга нурсны улмаас найман хүн амиа алджээ. Энэ талаар тус улсын аврах албанаас мэдээлсэн байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Лагост барилга нурсны улмаас найман хүн амиа алджээ
Лагост барилга нурсны улмаас найман хүн амиа алджээ. Зураг: МҮОНРТ

Нигерийн Лагос хотод гурван давхар барилга нурсны улмаас найман хүн амиа алджээ. Энэ талаар тус улсын аврах албанаас мэдээлсэн байна. “Ассошэйтэд Пресс” агентлагийн мэдээлж байгаагаар барилгын нурангин доороос 37 хүнийг аварсан байна. Одоогийн байдлаар нэг хүн сураггүй байгаа гэнэ.

Барилга хэзээ мөдгүй нурах дөхөж байсан, буулгах гэж байсан тухай Лагос мужийн амбан захирагч Акинвунми Амбоде хэлжээ. Гэтэл энэ барилгын дээд давхарт дунд сургууль хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан аж. Тиймээс энэ осолд өртөж амиа алдаж, гэмтэж бэртсэн хүмүүсийн дунд хүүхдүүд олон байгаа юм.

Амбоде аврах ажиллагаа дууссаны дараа шалгалтын ажиллагаа явуулж, энэ хэрэгт буруутай этгээдүүдийг илрүүлэх болно гэж амласан байна. Түүнчлэн осолд өртсөн хүмүүсийн эмчилгээний төлбөрийг төрөөс даана гэж мэдэгджээ.

Хуваалцах