Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Лайпциг” 16 дахь хожлоо авлаа

“Бундес лиг”-ийн хүснэгтийн 2-р байрт бичигдэж байгаа “Лайпциг” клуб энэ тойрогт “Дармштадт”-ыг өөрйин талбайдаа хүлээн авсан.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Лайпциг” 16 дахь хожлоо авлаа
“Лайпциг” 16 дахь хожлоо авлаа. Зураг: МҮОНРТ

“Бундес лиг”-ийн хүснэгтийн 2-р байрт бичигдэж байгаа “Лайпциг” клуб энэ тойрогт “Дармштадт”-ыг өөрйин талбайдаа хүлээн авсан. Тоглолтын эхлээд 12 минутын дараа “Лайпциг”-ын довтолгооны шугамын шилдгүүдийн нэг Гвиней залуу Наби Кейта тооны харьцааг нээж, багтаа тэргүүллийг авчирсан. Улмаар тоглолтын 2-р үед багийн шилдэг хагас хамгаалагч Эмиль Форсберг маш хүчтэй, оновчтой цохилтоор багйинхаа тэргүүллийг бататгасан. 25 настай Швед плэймэйкер Форсберг энэ өдөр мөн 2 гоолын дамжуулалт өгч шилдэг тоглолтоо үзүүлсэн. Энэ улирал тэрээр 22 тоглолтод талбайд гарахдаа 8 гоол оруулж, 13 гоолын дамжуулалт өгөөд байна. Тоглолтын төгсгөлд талбайн эздээс Вилли Орбан, Наби Кейта нар гоолыг оруулсанаар 4:0-ийн харцьаатай “Лайпциг” өрсөлдөгчөө хожиж, энэ улирлын 16 дахь хожлоо авлаа. Тэд одоогоор хүснэгтийн дэд байрт улирлыг 52 оноотой үргэлжлүүлж байна.

Хуваалцах