Ламхай нарыг татан авах тусгай үүргийн онгоц БНЭУ-ыг зорилоо
Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 09:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө. Тус нислэгээр нийт 251 иргэн эх орондоо ирнэ.
Мэдээллийн алба

Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 09:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө. Тус нислэгээр нийт 251 иргэн эх орондоо ирнэ. Үүнд Лаос улсаас 10, Энэтхэгээс 6 иргэн, 6 лам багш, 229 ламхай нар багтаж байгаа аж.
Тусгай үүргийн онгоц маргааш буюу 06 дугаар сарын 13-ны 07:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус онгоцоор ирэх хүүхдүүдийн унааны болон ирсний дараа тусгаарлах, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх зардлыг Хүүхэд хамгааллын сангаас гаргахаар Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэсэн юм.


















