Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Лан Пиний баг аваргаа хамгаалах зорилготой Токиод иржээ

Багийн хувьд удаан хугацаанд тэмцээнд оролцоогүй байсны дараа өнгөрсөн сард дууссан "Үндэстнүүдийн лиг"-т тоглосон. Эхлээд залуу багаа тоглуулж, дараа нь багийн шилдгүүд ирсэн учраас шилдэг дөрөвт шалгарч чадаагүй. Тэд сүүлийн зургаан тоглотод дараалан хожсон ч 10/5 амжилттай тавдугаар байрт орсон ю

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Лан Пиний баг аваргаа хамгаалах зорилготой Токиод иржээ
Лан Пиний баг аваргаа хамгаалах зорилготой Токиод иржээ. Зураг: МҮОНРТ

Волейболчдоос тамирчны болоод дасгалжуулагчийн хувиар олимпод түрүүлсэн гайхалтай амжилтын эзэн бол алдарт Лан Пин. Түүний баг аваргаа хамгаалах зорилготой Токиод ирсэн. “Рио-2016” олимпын наадамд түрүүлсэн БНХАУ-ын багийн бүрэлдэхүүнээс долоон тоглогч энэ удаагийн олимпод оролцох нь гол давуу тал болно.

Zhu Ting (C), Yuan Xinyue, Gong Xiangyu, Zhang Changning, Liu Xiaotong, Ding Xia, Yan Ni нар 2016 онд аварга болж байлаа.

Мөн залуу тоглогчдоор ч хүч сэлгэсэн. Багт 1990-2000 оны 12 тоглогч багтсан. БНХАУ-ын баг одоогоор дэлхийн чансааны гуравдугаар байрт бичигдэж байна.

Багийн хувьд удаан хугацаанд тэмцээнд оролцоогүй байсны дараа өнгөрсөн сард дууссан "Үндэстнүүдийн лиг"-т тоглосон. Эхлээд залуу багаа тоглуулж, дараа нь багийн шилдгүүд ирсэн учраас шилдэг дөрөвт шалгарч чадаагүй. Тэд сүүлийн зургаан тоглотод дараалан хожсон ч 10/5 амжилттай тавдугаар байрт орсон юм.

Олимпод оролцох багаас гэмтэлтэй эсвэл ковидын халдвар авсан зэрэг асуудалтай тоглогч байхгүй. Сүүлийн жилүүдэд Лан Пиний удирдлага дор амжилтаа тогтвортой хадгалж чадаж байгаа тамирчид юм.

Багийн бүрэлдэхүүн:

Холбогч: Yao Di, Ding Xia

Хаагч: Yuan Xinyue, Wang Yuanyuan, Yan Ni

Довтлогч: Zhu Ting, Zhang Changning, Liu Xiaotong, Li Yingying, Liu Yanhan

Өндрийн давтлогч: Gong Xiangyu

Хамгаалагч: Wang Mengjie

Хуваалцах