Лантуун дохио ТББ-ын нэхэмжлэлтэй Засгийн газарт холбогдох Захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно
Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Лантуун дохио” ТББ-аас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн
Мэдээллийн алба

Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Лантуун дохио” ТББ-аас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “Хурдан морины уралдаан” гэх хэсэг, 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан.
Улмаар 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэхэмжлэгчээс “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх” хүсэлт гаргасныг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хэлэлцэхээр урьдчилсан хэлэлцүүлэг товлон, хэргийн оролцогч нарт товыг албан бичгээр мэдэгдсэн болно гэж Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.


















