Ларс Хансен: Хятадын эдийн засаг цаашид хурдацтай өснө
Одоогийн эдийн засгийн богино хугацааны үзэгдэлд чиглэсэн санхүүгийн зах зээлийг нээлттэй болгох зарим арга хэмжээ авах хэрэгтэй” гэжээ.
Мэдээллийн алба

Энэ сарын 21-22-нд Хятадын Ханжөү хотын Жэ Жян их сургуулийн санхүүгийн олон улсын семинар боллоо. Семинарт 2013 оны Нобелийн эдийн засгийн шагналтан Ларс Хансен оролцсон байна. Тэрбээр “Хятадын эдийн засгийн удаашрал бол богино хугацааны үзэгдэл. Цаашид ч эдийн засаг нь хурдацтай өссөөр байх болно. Одоогийн эдийн засгийн богино хугацааны үзэгдэлд чиглэсэн санхүүгийн зах зээлийг нээлттэй болгох зарим арга хэмжээ авах хэрэгтэй” гэжээ.
Ларс Хансен АНУ-ын Чикагогийн их сургуульд багшилдаг юм.


















