Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Латин нотариатын холбооны ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг Олон улсын латин нотариатын холбооны Ерөнхийлөгч ноён Даниел Седар Сенгхорыг 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Д.Сенгхор Олон улсын латин нотариатын холбооны хөгжил, ололт амжилтын талаар танилцуулж цаашид Монголын Но

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Латин нотариатын холбооны ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
Латин нотариатын холбооны ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг Олон улсын латин нотариатын холбооны Ерөнхийлөгч ноён Даниел Седар Сенгхорыг 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Д.Сенгхор Олон улсын латин нотариатын холбооны хөгжил, ололт амжилтын талаар танилцуулж цаашид Монголын Нотариатын байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг Монголын Нотариатын байгууллага Олон улсын латин нотариатын холбоотой хамтын ажиллагаагаа амжилттай хөгжүүлж ирснийг тэмдэглэхийн зэрэгцээ цаашид тус салбар дахь олон улсын туршлагыг судлах хийгээд боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд Хууль зүйн яамны зүгээс ихээхэн ач холбогдол өгч байгааг цохон тэмдэглэв.

Түлхүүр үг:Латин нотариатын холбооны ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
Хуваалцах