Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Латви улстай дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Литва Улсын Ерөнхий сайд Алгирдас Буткевичюсыг хүлээн авч уулзав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Латви улстай дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байна
Латви улстай дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Литва Улсын Ерөнхий сайд Алгирдас Буткевичюсыг хүлээн авч уулзав. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Литва Улсын Ерөнхий сайд Алгирдас Буткевичюсыг Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаа АСЕМ-ийн дээд түвшний уулзалтад өндөр ач холбогдол өгч, өөрийн биеэр оролцож байгаад талархал илэрхийлээд энэ онд Монгол Улс, Литва Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгааг онцоллоо.

Бүгд Найрамдах Литва Улсын Ерөнхий сайд Алгирдас Буткевичюс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад Ерөнхий сайдаар томилогдсонд баяр хүргээд, Литва Улсын Засгийн газрын өмнөөс ажлын амжилт хүслээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улс, Литва Улстай боловсрол, соёл, шинжлэх ухаан, харилцаа холбоо, аялал жуулчлал, соёл, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтойг тэмдэглээд, цаашид худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд нар цаашид хоёр талын харилцааг боломжит бүх түвшинд ахиулах, хамтын ажиллагааны тодорхой чиглэлд анхаарч ажиллах талаар санал солилцлоо.

Хуваалцах