Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

Лаура Перголиззи шинэ дуугаа цацлаа

Тэрбээр клипэндээ өөрөө тоглосон бөгөөд цагаан өнгийн хослол өмсөн, морьтой уул толгодоор явж буй дүрслэлүүдийг оруулжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Лаура Перголиззи шинэ дуугаа цацлаа
Лаура Перголиззи шинэ дуугаа цацлаа. Зураг: МҮОНРТ

Америкийн поп, рок дуучин, ая зохиогч Лаура Перголиззи буюу LP “The One That You Love” хэмээх шинэ дуугаа энэ сарын 24-нд олон нийтэд цацлаа. Тэрбээр клипэндээ өөрөө тоглосон бөгөөд цагаан өнгийн хослол өмсөн, морьтой уул толгодоор явж буй дүрслэлүүдийг оруулжээ.

Лаура Перголиззи шинэ клипээ цацахдаа өөрийн фэйсбүүк хуудаснаа “Эцэст нь энэ өдөр ирлээ. Энэ дуугаа та бүхэнтэй хуваалцах болсондоо маш их баяртай байна” хэмээжээ.

Ташрамд дуулгахад, Дээрх дууг бүтээхэд Майк Дел Рио, Нейт Кампани нар хамтран ажилласан байна.

Эх сурвалж: P3 FM 100.9

Хуваалцах