Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Laureus world sports” шагналыг хиймэл хөлтэй уулчин хүртэв

Ся Бою өөрийн хөнжлөө багийнхаа гишүүнд хэрэглүүлсний улмаас хөлөө хөлдөөсөн аж.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Laureus world sports” шагналыг хиймэл хөлтэй уулчин хүртэв
“Laureus world sports” шагналыг хиймэл хөлтэй уулчин хүртэв. Зураг: МҮОНРТ

Спортын салбарт түүхэн амжилт гаргасан баг, тамирчдад олгодог “Laureus world sports” шагналын онцгой түүх төрлийн ялагчаар урд хөршийн төмөр хөлтэй, 70 настай, уулчин Ся Бою шалгарчээ.

Өмнө нь хөлбөмбөгчин байсан Ся Бою 1974 онд Эверестэд авирах Хятадын багийн гишүүнээр элсэж анхны авиралтаа эхлүүлсэн ч, хөлөө хөлдөөж улмаар тайруулжээ. Тухайн үед ууланд авиралтын баг 8600 метрийн өндөрт гарч чадсан ч цаг агаар муудаж, хүйтэрсэн бөгөөд Ся Бою өөрийн хөнжлөө багийнхаа гишүүнд хэрэглүүлсний улмаас хөлөө хөлдөөсөн аж. Түүнчлэн 1996 онд түүний шинжилгээний хариу “хорт хавдартай” гэж гарсан ч Ся Бою удаан хугацааны химийн эмчилгээний дараа ч мөрөөдлөө орхиогүй байна. Тэрбээр 2000 оноос хойш Эверестэд дөрвөн удаа авирсан ч цаг агаар муудаж, газар хөдлөлт болсноос үүдэн оргилд хүрэх замаасаа эргэн буцаж байжээ. Харин өнгөрсөн оны тавдугаар сарын 14-нд Балбын талаас Эверестийн оргилд гарч, дэлхийн зулайд гарсан анхны хөгжлийн бэрхшээлтэй уулчин болжээ.

Сонирхуулахад, “Laureus world sports” шагналд спортын баг, тамирчид зургаан төрөлд нэр дэвшдэг бөгөөд 80 гаруй орны спортын сэтгүүлч, сонирхогч, мэргэжилтний саналаар ялагчийг тодруулдаг аж.

Хуваалцах