Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЛЕД гэрлийн үйлдвэртэй болов

Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газрын “Монголдоо үйлдвэрлэе” бодлогын хүрээнд, Орхон аймгийн ИТХ-аас баталсан “Мэдлэгт суурилсан Эрдэнэт” бүтээмжийн хөтөлбөрийг дэмжиж, Эрдэнэт хотын аж үйлдвэрийн паркын нэг бүрэлдэхүүн хэсэг болох дэвшилтэт технологид тулгуурласан “Эрдэнэт Лед” гэрлийн үйлдвэрийг

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЛЕД гэрлийн үйлдвэртэй болов
ЛЕД гэрлийн үйлдвэртэй болов. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газрын “Монголдоо үйлдвэрлэе” бодлогын хүрээнд, Орхон аймгийн ИТХ-аас баталсан “Мэдлэгт суурилсан Эрдэнэт” бүтээмжийн хөтөлбөрийг дэмжиж, Эрдэнэт хотын аж үйлдвэрийн паркын нэг бүрэлдэхүүн хэсэг болох дэвшилтэт технологид тулгуурласан “Эрдэнэт Лед” гэрлийн үйлдвэрийг “Анд-Энерги” ХХК 2014 оны есдүгээр сарын 10-ны өдөр Орхон аймагт нээлтээ хийлээ.

Тууз хайчлах ёслолын ажиллагаанд Засгийн газрын Хөдөлмөрийн яамны албаны дарга Д.Сүхбат, Орхон аймгийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газрын дарга Т.Отгон, Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Х.Лувсаншарав, Эрдэнэт үйлдвэр Эрдэнэт хотын хамтын ажиллагааны зохицуулагч Эрдэнэт үйлдвэрийн Материал техник хангамжийн баазын орлогч дарга Ч.Өлзийбаяр болон үйлдвэрийг үүсгэн байгуулагч Эрдэнэт үйлдвэрийн цахилгаан электроникийн инженер залуус оролцов.

“Эрдэнэт Лед” гэрлийн үйлдвэр нь: Мэдлэгт суурилсан үйлвэрлэл Хөдөлмөр шингэсэн бүтээгдэхүүн уриатайгаар Дэвшилтэт технологиор чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой ажиллаж эхний бүтээгдэхүүнүүдээ 2014 оны наймдугаар сарын 24-нөөс үйлдвэрлэж эхэлсэн байна.

Хуваалцах