Лэди Гага сүй тавьжээ
Сонин содон стиль имижтэй дуучин Лэди Гага Валентины баярын өдрөөр сүй тавьсан талаар дэлхийн мэдээллийн хэрэгслүүд шуугиж байна.
Мэдээллийн алба

Сонин содон стиль имижтэй дуучин Лэди Гага Валентины баярын өдрөөр сүй тавьсан талаар дэлхийн мэдээллийн хэрэгслүүд шуугиж байна. Хосууд сүй тавьсан талаараа ихэд нууцалж байгаа аж. Түүний сүйт хархүүг Тейлор Кинни гэдэг бөгөөд Леди Гага тэр хоёр сүй тавьсныхаа дараа Леди Гага-ийн Манхеттин дахь гэр бүлийн зоогийн газарт баярт мөчөө тэмдэглэсэн байна. Хосууд анх 2011 онд танилцаж болзож эхэлсэн ч хэсэг хугацаанд уулзаж байгаад холбоогоо тасалж, сүүлд эргэн нийлжээ. Дуучин бүсгүй сүй тавих ёслолын үеэр үсээ маш эмэгтэйлэг маягаар янзлуулсан байсан ба өөрийн цахим хуудсанд “Миний шинэ үс засалт надад их таалагдаж байна” хэмээн бичжээ.


















