Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Лего групп БНХАУ-д үйлдвэрээ нээжээ

Лего бол хүүхэд багачуудын тоглох дуртай Лего групийн хамгийн шилдэг бүтээгдэхүүн юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Лего групп БНХАУ-д үйлдвэрээ нээжээ
Лего групп БНХАУ-д үйлдвэрээ нээжээ. Зураг: МҮОНРТ

Лего бол хүүхэд багачуудын тоглох дуртай Лего групийн хамгийн шилдэг бүтээгдэхүүн юм. Лего гэх үг нь Дани хэлээр "сайн тоглоорой" гэсэн утгатай үг юм. Лего тоглоомыг анх Данийн мужаан Оле Кирк Кристиан зохион бүтээсэн бөгөөд тэрээр модоор тоглоом урладаг чадварлаг мужаан байсан гэдэг. 1949 оноос хойш үйл ажиллагааг явуулж байгаа уг груп Дани улсын зүүн хэсэгт орших Биллунн хот дахь үйлдвэртээ гол үйлдвэрлэлээ явуулдаг бөгөөд дэлхийн 142 оронд тоглоом борлуулагч салбар дэлгүүрүүдээрээ дамжуулан 2015 оны байдлаар 72 тэрбум ширхэг лего тоглоом худалдаалсан бөгөөд дэлхийн хамгийн эрэлттэй тоглоомын бренд билээ.

Харин өнгөрөгч 11 дүгээр сарын 25-нд Азийн зах зээлийг байлдан дагуулахаар Хятад улсад өөрийн үйлдвэрийг нээжээ. Одоогийн байдлаар нийт 18 мянга гаруй ажилчидтай дэлхийн хамгийн том, хүчирхэг груп 2015 оны байдлаар л гэхэд ойролцоогоор 5 тэрбум долларын ашигтай ажиллаж, орлого нь 25 хувиар нэмэгдсэн гэсэн тооцоо гарчээ. Судалгаагаар дэлхий даяар нийт 400 гаруй сая хүүхэд болон насанд хүрэгчид лего тоглоомоор тоглодог. Түүнчлэн тооцоолон бодох шинжлэх ухааны эрдэмтдийн судалгаагаар лего тоглоомын зургаан ширхэг тоосгон хэлбэртэй хавтанг нийт 915 өөр аргаар угсарч болдог байна.

Хуваалцах