Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Лего роботын тэмцээн болов

Хан-Уул дүүргийн 10 сургуулийн 100 гаруй сурагчийн дунд Лего роботын тэмцээн өчигдөр боллоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Лего роботын тэмцээн болов
Лего роботын тэмцээн болов. Зураг: МҮОНРТ

Хан-Уул дүүргийн 10 сургуулийн 100 гаруй сурагчийн дунд Лего роботын тэмцээн өчигдөр боллоо. Тус дүүрэгт төрийн өмчийн 16 сургууль байдгаас 10 нь Лего роботын танхимтай болоод байгаа юм. Сурагчдын хувьд өөрсдөө программаа зохиож байгаа ажээ.

Лего роботын тэмцээнд 20 баг өрсөлдсөн бөгөөд тэд 6 төрлийн даалгаврыг 9 минутад гүйцэтгэсэн байна. Лего роботын энэ тэмцээн ХУД-ийн сургуулиудын дунд анх удаа болсон. Дунд, ахлах ангийн хүүхдүүдийн техник сэтгэлгээнд чухал ач холбогдолтойг Монголын роботын боловсролын нийгэмлэгийн тэргүүн хэлж байна.

Улсын хэмжээнд Лего роботын тусгай танхимтай 30 сургууль байдаг. Үүнээс 10 нь ХУД-ийн сургуулиудад байгаа юм. Цаашид бүх сургуулиа ийм танхимтай болгоно гэж тус дүүргийн Засаг дарга хэллээ.

Энэ удаагийн тэмцээнд эхний хоёр байр эзэлсэн сургуулийг Лего роботын иж бүрдэл, зориулалтын талбайгаар шагнана. Мөн ирэх сард болох үндэсний хэмжээний Лего роботын тэмцээнд өрсөлдөх эрхтэй болох юм байна.

Хуваалцах