Лего тоглоомоор 36 метрийн өндөртэй цамхаг босгож дээд амжилт тогтоожээ
Израилийн Тель Авив хотын оршин суугчид Легогоор 36 метрийн өндөртэй цамхаг босгож дээд амжилт тогтоосон байна. Энэ цамхагийг барихад нийт 500 мянган ширхэг лего ашигласан байна.
Мэдээллийн алба

Израилийн Тель Авив хотын оршин суугчид Легогоор 36 метрийн өндөртэй цамхаг босгож дээд амжилт тогтоосон байна. Энэ цамхагийг барихад нийт 500 мянган ширхэг лего ашигласан байна. Санаачлагчид нь тус хотод хорт хавдрын улмаас нас барсан хүүгийн дурсгалыг хүндэтгэхээр ийм цамхаг босгожээ.
Лего тоглоомын хорхойтон байсан, 8 настай Омер Саяга хүүгийн дурсгалыг хүндэтгэн энэ цамхагаа Омер цамхаг гэж нэрлэжээ. Өнгө алагласан тус цамхагийг Тель Авивийн Рабин талбайд 2 долоо хоногийн туршид өргөгч цамхаг ашиглан байж барьжээ. Тель Авив хотын захиргааныхан энэ санаачлагыг хүүхдийн цэцэрлэгт багшаар ажиллаж байсан хүн гаргасныг мэдээлсэн байна.
Мөн цамхагийг барихад ашигласан тоосго, бусад барилгын материалуудыг иргэд, аж ахуйн нэгжүүд хандивласан байна.




















