Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ленинград хотыг фашистуудын бүслэлтээс чөлөөлсний 70 жилийн ой боллоо

1944 онд Ленинград хотыг фашистуудын бүслэлтээс чөлөөлсний 70 жилийн ойг энэ сарын 27-нд ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Энэхүү ёслолын арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ленинград хотыг фашистуудын бүслэлтээс  чөлөөлсний 70 жилийн ой боллоо
Ленинград хотыг фашистуудын бүслэлтээс чөлөөлсний 70 жилийн ой боллоо. Зураг: МҮОНРТ

1944 онд Ленинград хотыг фашистуудын бүслэлтээс чөлөөлсний 70 жилийн ойг энэ сарын 27-нд ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Энэхүү ёслолын арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Ерөнхийлөгч Владимир Путин Петербург хотын Пискаревийн оршуулгын газар дах дурсгалын цогцолборт цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ. Мөн тэрээр 1942 онд Ленинградын бүслэлтийн үеэр амиа алдсан ахынхаа дурсгалыг хүндэтгэлээ. Ерөнхийлөгч Путин энэ өдөр ахмад дайчидтай уулзах үеэрээ дэлхий нийтээрээ Ленинградын оршин суугчдын баатарлаг гавьяаг, фашистуудыг дэлхий нийтээрээ ялахад оруулсан зөвлөлтийн ард түмэн ямар их хохирол амссаныг дурсан санаж байх ёстойг тэмдэглэж байлаа.

Мөн Петербургэд цэргийн жагсаал болсон бөгөөд нийт 1500 гаруй цэргийн албан хаагчид эх орны дайны үеийн байлдааны 100 гаруй техниктэйгээр оролцсон байна. Баатар хот Лениградын хамгаалалт нь зөвлөлтийн ард түмний баатар зоригийн бэлэг тэмдэг болсон юм. Ленинградын бүслэлт 1941 оны 9 р сарын 8-ний өдрөөс 1944 оны 1-р сарын 27-ны өдрийг хүртэл 872 хоног үргэлжилжээ. Энэ хугацаанд 300 мянгаас 1,5 сая гаруй хүн амь насаа алдсан байдаг. Гэхдээ амиа алдсан хүмүүсийн гурван хувь нь бөмбөгдөлтөд өртсөн бол үлдсэн хувь нь өлсгөлөнд нэрвэгдсэн гэдэг юм.

Түлхүүр үг:ленинград
Хуваалцах