Лениний музей төрийн өмч болох нь тогтоогдлоо
Өчигдөр В.И.Лениний музейг төрийн өмч болохыг Монгол Улсын Дээд шүүх тус музейн барилга нь төрийн өмч болохыг тогтоож, Монгол Ардын намын эзэмшлээс чөлөөлөх шийдвэр гаргалаа.
Мэдээллийн алба

Өчигдөр В.И.Лениний музейг төрийн өмч болохыг Монгол Улсын Дээд шүүх тогтоож, МАН-ын эзэмшлээс чөлөөлөх шийдвэр гаргалаа.
Музейн барилгын өмчлөлтэй холбоотой маргааныг анх өнгөрсөн зургаадугаар сард Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэж, В.И.Лениний музей нь Төрийн өмчийн хорооны эзэмшил болохыг тогтоосон бөгөөд наймдугаар сард Нийслэлийн шүүхээс дээрх шийдвэрийг хэвээр баталсан байна.


















