Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Лениний музейг төрийн өмч хэвээр үлдлээ

Лениний музей төрийн өмч хэвээр үлдэхээр болсон байна. Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж, МАН-ын гаргасан давж заалдах нэхэмжлэлийг авч хэлэлцээд Лениний музейг төрийн өмч гэж тогтоолоо.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Лениний музейг төрийн өмч хэвээр үлдлээ
Лениний музейг төрийн өмч хэвээр үлдлээ. Зураг: МҮОНРТ

Лениний музей төрийн өмч хэвээр үлдэхээр болсон байна. Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж, МАН-ын гаргасан давж заалдах нэхэмжлэлийг авч хэлэлцээд Лениний музейг төрийн өмч гэж тогтоолоо.

Өнгөрсөн зургаадугаар сарын 13-нд Лениний музейн барилгын асуудлаарх анхан шатны шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд болсон билээ. Тус шүүх хуралдаанаар МАН-ын эзэмшиж байсан барилгыг музейн зориулалтаар ашиглах нь зөв хэмээн үзэж, эзэмшигчээр нь Төрийн өмчийн хороог тогтоосон.

Шүүхийн шийдвэрийн дагуу МАН-ыг уг байрнаас албадан чөлөөлөх тогтоол гарсан бөгөөд уг шийдвэрийг хууль бус хэмээн үзсэн МАН-ынхан давж заалдсан ч ийнхүү Нийслэлийн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг ийнхүү хэвээр нь үлдээлээ.

Түлхүүр үг:Шүүх хурал
Хуваалцах