Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Леонардо ди Каприод үглээ хүүхэн таалагддаггүй

Дэлхийн хамгийн халуухан залуу болох Леонардо ди Каприо ямар бүсгүйчүүдэд дургүй талаараа “Rolling Stone” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дэлгэрэнгүй дурджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Леонардо ди Каприод үглээ хүүхэн таалагддаггүй
Леонардо ди Каприод үглээ хүүхэн таалагддаггүй. Зураг: МҮОНРТ

Дэлхийн хамгийн халуухан залуу болох Леонардо ди Каприо ямар бүсгүйчүүдэд дургүй талаараа “Rolling Stone” сэтгүүлд дэлгэрэнгүй ярьжээ. Би “Хорон санаатай, зальтай, үглээ хүүхнүүд надад таалагддаггүй. Зөвхөн надад ч биш бусад эрчүүдэд ч бас таалагддаггүй биз” гэсэн байна. Харин Лео “Би эрчүүдийн адил байгаагаараа байдаг, илэн далангүй, юманд үнэн сэтгэлээсээ ханддаг бүсгүйчүүдийг таалдаг нэгэн. Хамгийн гол нь хүнлэг, сайн хүн л байх хэрэгтэй. Би энэ сэдвээр бараг ярьдаггүй гэдгийг та мэдэх биз. Үнэндээ бол ярьж байгаа ч үгүй. “Титаник”-т тоглох хүртэл бүсгүйчүүдтэй танилцаж, уулзахад илүү амар байж. Түүнээс хойш байдал хүндэрч эхэлсэн. Тэр хүртэл би бүсгүйчүүдтэй болзохдоо цаанаа ямар ч санаагүй, зөвхөн намайг эр хүнийх нь хувьд сонирхож ирж байгаа гэдгийг гарцаагүй мэддэг байсан” гэж бүсгүйчүүдийг ажиглах өөрийн дотоод үнэлэмжээсээ илэн далангүй хуваалцжээ. Сурвалжлагч түүнээс Танд таалагдсан бүсгүй түлш их иддэг “Хаммер” уначихсан давхиж ирвэл яах вэ? гэхэд "Тэгвэл би хатуу зан гаргана аа. Түүний нэрийг тэмдэглэлийн дэвтрээсээ арилгаад, хувцсыг нь гэрээсээ гаргаж шиднэ. Тэгээд тэнэг гэж олон хүмүүсийн дунд чангаар орилно" гэжээ.

Хуваалцах