Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Либерийн Засгийн газар сургуулиудыг хаах шийдвэр гаргажээ

Либерийн Засгийн газар энэ сарын эцэс гэхэд их дээд болон дунд сургуулиудын хичээлийг хаах шийдвэр гаргасныг оюутан залуус эсэргүүцэн нийслэл Монровиа хотод жагссан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Либерийн Засгийн газар сургуулиудыг хаах шийдвэр гаргажээ
Либерийн Засгийн газар сургуулиудыг хаах шийдвэр гаргажээ. Зураг: МҮОНРТ

Либерийн Засгийн газар энэ сарын эцэс гэхэд их дээд болон дунд сургуулиудын хичээлийг хаах шийдвэр гаргасныг оюутан залуус эсэргүүцэн нийслэл Монровиа хотод жагссан байна. Тус улсын эрх баригчид ирэх есдүгээр сарын нэгэнд хуваарийн дагуу хичээлийн шинэ жилийн нээлтээ хийхийн тулд энэ сарын эцэст сургуулиудын хичээлийг хаахаар төлөвлөсөн юм. Үүний өмнө үхлийн аюултай Эбола вирусийн халдвар эрчимтэй тархаж байсантай холбоотойгоор есөн сарын турш сургуулиудыг хааж өнгөрсөн гуравдугаар сард сэргээсэн юм.

Харин оюутан залуус ахлах сургуулиудын хичээлийг хаахгүй байхыг уриалж, баруун Африкийн нэгдсэн шалгалтанд бэлтгэх боломж олгохыг шаардаж байна. 500 гаруй оюутан залуус Либерийн гадаад хэргийн яам болон Ерөнхийлөгчийн ордны гадна цуглацгаан эсэргүүцлээ илэрхийлж байсан юм. Ерөнхийлөгч оюутнуудын төлөөлөлтэй түр уулзаж ярилцсан ч одоогоор эрх баригчдын шийдвэрт өөрчлөлт ороогүй байна. Либерийн нийслэл хот дахь олон улсын Робертс нисэх онгоцны буудлын ойролцоох хороололд Эбола вирусийн шинэ халдвар тархаж эхэлснийг зарлаж урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч байна.

Хуваалцах