Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Лило ба Стич” анимейшн уран сайхны кино болно

Тус бүтээлийг "Crazy rich Asians" болон "In the Heights" киног бүтээсэн Ази гаралтай найруулагч Жон Чу найруулахаар болжээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Лило ба Стич” анимейшн уран сайхны кино болно
“Лило ба Стич” анимейшн уран сайхны кино болно. Зураг: МҮОНРТ

“Walt Disney” кино компани “Араатны хаан арслан”, “Мулан”, “Аладдин”, “Дамбо” зэрэг хүүхэлдэйн киногоо дэлгэцийн бүрэн хэмжээний бүтээл болгон “хөрвүүлсэн”. Тэгвэл дараагийн удаад “The Little Mermaid”, “Peter Pan and Wendy” киног бүрэн хэмжээний кино болгохоор болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, 1953 онд бүтээгдсэн Диснейн “Питер Пен” анимэйшний эх зохиолоор хийгдэх “Питер Пен ба Венди” киноны найруулагчаар Дэвид Лоури ажиллахаар болсон бөгөөд Питер Пений дүрд Александр Молони, Вендигийн дүрд Эвер Андерсон, Тинкер Беллийн дүрд Яра Шахиди, ахмад Дэгээгийн дүрд Жүүд Лоу тоглохоор болсон юм.

Үүнээс гадна “Walt Disney” кино компани "Lilo and Stitch" анимейшнийг уран сайхны кино болгохоор болжээ. Тус бүтээлийг "Crazy rich Asians" болон "In the Heights" киног бүтээсэн Ази гаралтай найруулагч Жон Чу найруулахаар болжээ.

Хуваалцах