"Линлин" далайн хар шуурга Солонгосыг дайран өнгөрнө
13 дахь удаагийн "Линлин" хэмээх далайн хар шуурга Солонгосыг дайрч өнгөрөх цагийн хуваарийг та бүхэнд хүргэж байна.
Мэдээллийн алба

13 дахь удаагийн "Линлин" хэмээх далайн хар шуурга Солонгосыг дайрч өнгөрөх цагийн хуваарийг та бүхэнд хүргэж байна. Үүнтэй холбогдуулан Жэжү аралд онц байдал зарлаад байгаа бөгөөд иргэдээ онцын шаардлагагүй бол гадагшаа гарахгүй байхыг анхааруулж байна.
"Линлин" далайн хар шуурга өнөөдөр 04:00 цагт Жэжү арлыг, 09:00 цагт Мугпу хотыг, 10:00 цагт Гуанжу хотыг, 14:00 цагт Тэяаныг, 17:00 цагийн үед Сөүлийг дайран өнгөрөх төлөвтэй байна.
Солонгост ажиллаж амьдардаг монголчууд маань далайн хар шуурганаас урьдчилан сэргийлээрэй.

Э.Ижилболд


















