Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Линлин” далайн шуурганд монгол хүн өртөөгүй

Есдүгээр сарын 8-ны өдөр Солонгосын хойгийн баруун хэсгээр дайран өнгөрсөн “Линлин” далайн шуурганы улмаас гурван хүн амь насаа алдаж, 24 хүн бэртэж,

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Линлин” далайн шуурганд монгол хүн өртөөгүй
“Линлин” далайн шуурганд монгол хүн өртөөгүй. Зураг: МҮОНРТ

Есдүгээр сарын 8-ны өдөр Солонгосын хойгийн баруун хэсгээр дайран өнгөрсөн “Линлин” далайн шуурганы улмаас гурван хүн амь насаа алдаж, 24 хүн бэртэж, урьдчилсан байдлаар 67.8 тэрбум воны хохирол учирсан талаар БНСУ-ын Онцгой байдлын газраас мэдээллээ.

Далайн шуурганы улмаас хувийн орон сууц, олон нийтийн байгууламжийн нийт 3653 барилга байгууламжид хохирол учирч, цагаан будаа, тариалангийн талбай, ногоон хүлэмжийн байгууламжийн нийт 14468 га талбай өртсөн байна.

Монгол иргэд далайн шуурганд өртөж, гэмтсэн талаар ямар нэг мэдээлэл ирээгүй тухай Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас мэдэгдлээ.

Хуваалцах