“Лион Эйр” компанийн “Боинг 737 Макс 8” загварын онгоцны ослын шалтгааныг тогтоожээ
Индонезийн шинжээчид өнгөрсөн оны 10 дугаар сард осолдсон Индонезийн агаарын тээврийн “Лион Эйр” компанийн “Боинг 737 Макс 8” загварын онгоцны ослын шалтгааныг тогтоолоо.
Мэдээллийн алба

Индонезийн шинжээчид өнгөрсөн оны 10 дугаар сард осолдсон Индонезийн агаарын тээврийн “Лион Эйр” компанийн “Боинг 737 Макс 8” загварын онгоцны ослын шалтгааныг тогтоолоо. Тэдний үзсэнээр онгоцны бүтээцэд гарсан асуудал болон хяналт шалгалт хангалтгүй байсан нь осол гарахад гол нөлөө үзүүлсэн байна. Үүнийг эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн “Уолл Стрит Журнал” сонин дамжуулсан байна.
Индонезийн төсвийн агаарын тээврийн “Лион Эйр” компанийн “Боинг 737 Макс 8” загварын онгоц өнгөрсөн оны 10 дугаар сарын 29-ний өдөр Суматрагаас холгүйхэн орших нэгэн арлаас хөөрч, Жакарта хотын зүг нисч явсан юм. Гэтэл онгоц хөөрснөөсөө хойш 13 минутын дараа Баруун Явагийн ойролцоох тэнгист унасан.
Үндэсний тээврийн аюулгүй байдлын хороо “Боинг” корпорацийн инженерүүд, АНУ-ын холбооны агаарын тээврийн газартай хамтран онгоцны энэ ослын шалтгааныг тогтоож, эцсийн тайланд бэлтгэж байгаа юм.


















