Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Лионель Мессигийн гутал дуудлага худалдаагаар 143 мянган еврогийн үнэд хүрчээ

Орлогыг Каталонын “Vall d' Hebron” их сургуулийн эмнэлэгт хандивлах аж. Нэрт хөлбөмбөгч уг гутал дээрээ гарын үсгээ зурсан байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Лионель Мессигийн гутал дуудлага худалдаагаар 143 мянган еврогийн үнэд хүрчээ
Лионель Мессигийн гутал дуудлага худалдаагаар 143 мянган еврогийн үнэд хүрчээ. Зураг: МҮОНРТ

Аргентины шигшээ болон Испанийн "Барселон" багийн ахлагч Лионель Месси дээд амжилтаа тогтоохдоо өмссөн гутал дуудлага худалдаагаар 143.000 еврогийн үнэд хүрчээ. Үүгээрээ бүх цаг үеийн дуудлага худалдааны дээд амжилтыг тогтоож байгаа юм.

Орлогыг Каталонын “Vall d' Hebron” их сургуулийн эмнэлэгт хандивлах аж. Нэрт хөлбөмбөгч уг гутал дээрээ гарын үсгээ зурсан байна.

Лионель Месси өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-нд Ла лигийн 15-р тойрогт "Вальядолид" багтай хийсэн тоглолтын 65 дахь минутад гоол оруулж, нэг багт хүчин зүтгэхдээ оруулсан гоол нь 664 болж, хөлбөмбөгийн хаан Пелегийн 47 жилийн өмнө тогтоосон дээд амжилтыг шинэчилсэн билээ.

Хуваалцах