Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ливанд амиа золиослогчид халдлага үйлдлээ

Өчигдөр орой Ливаны нийслэл Бейрут хотод амиа золиослогч хоёр этгээд бөмбөг дэлбэлжээ. Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ливанд амиа золиослогчид халдлага үйлдлээ
Ливанд амиа золиослогчид халдлага үйлдлээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр орой Ливаны нийслэл Бейрут хотод амиа золиослогч хоёр этгээд бөмбөг дэлбэлжээ. Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр ар араасаа дараалсан энэ хоёр халдлагад дор хаяж 37 хүн амь үрэгдэж, 180-аад хүн хүнд, хөнгөн шархадсан байна.

Исламын шашны хамгийн том урсгал суннитийг дагагч, хэт даврагч “Исламын улс” бүлэг халдлагын хариуцлагыг өөртөө хүлээсэн ч албаны эх сурвалж энэ мэдээллийг хараахан нотлоогүй байна. Амиа золиослогч хоёр этгээд исламын шашны хоёр дахь том урсгал болох шийтийг дагагч “Хезболла” бүлэглэлийнхэн олноор оршин суудаг гудамжинд бөмбөг дэлбэлсэн байна.

Үүнээс гадна бас нэг амиа золиослогч бөмбөг дэлбэлэхээр төлөвлөж байсан, тэрээр хоёр дахь амиа золиослогчийн бөмбөгөнд өртөж, улмаар биедээ авч явсан тэсрэх бөмбөгөө дэлбэлж амжилгүй амь үрэгджээ. Энэ удаагийн дараалсан халдлага 25 жилийн өмнө Ливанд иргэний дайн дууссанаас хойш гарсан халдлагууд дундаас хамгийн олон хүн амь үрэгдсэн нь болж байна.

Хуваалцах