Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ливаны сапёрууд агуулахаас 4 тонн 350 кг аммиакийн шүү илрүүлжээ

Ливаны сапёрууд Бейрутын боомттой залгаа агуулахуудад шалгалт хийх үеэрээ нэг агуулахаас 4 тонн 350 килограмм аммонийн нитрат буюу аммиакийн шүү илрүүллээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ливаны сапёрууд агуулахаас 4 тонн 350 кг аммиакийн шүү илрүүлжээ
Ливаны сапёрууд агуулахаас 4 тонн 350 кг аммиакийн шүү илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Ливаны сапёрууд Бейрутын боомттой залгаа агуулахуудад шалгалт хийх үеэрээ нэг агуулахаас 4 тонн 350 килограмм аммонийн нитрат буюу аммиакийн шүү илрүүллээ. Энэ бодисоос болоод нэг сарын өмнө боомтод дэлбэрэлт гарч, Ливаны нийслэл асар том хохирол амссан юм.

Өдгөө химийн тэсрэх аюултай бодисыг хотоос гадагш нь устгахаар зөөвөрлөж байна. Энэ бол цэргийнхний олсон анхны аюултай бодис биш гэнэ. Тэд долоо хоногийн өмнө боомтоос холгүйхэн хордуулагч бодис бүхий чингэлгүүд илрүүлжээ.

Химийн аюултай, тэсрэх дэлбэрэх бодисыг зохисгүйгээр хадгалсан буруутнуудыг мөрдөгчид олж илрүүлэх юм байна. Тэдэнд цаазын ял ч оноож магадгүй гэдгийг шинжээчид мэдэгджээ.

Ливаны нийслэл Бейрутын боомтод өнгөрөгч наймдугаар сарын 4-нд засварын ажлын үеэр 2750 тонн аммиакийн шүү тэсэрч, томоохон дэлбэрэлт гарснаар 200 гаруй хүн амиа алдаж, 300 мянга орчим хүн толгой хоргодох байргүй болсон юм.

Хуваалцах