Ливаны засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо
Өнгөрсөн долоо хоногт Ливаны нийслэл Бейрут хотын усан боомтод 200 орчим хүний аминд хүрч, 6000 хүнийг гэмтээсэн дэлбэрэлт болсон. 2700 тонн химийн бодисын дэлбэрэлт эрх мэдэлтнүүдийн хариуцлагагүй хайнга мөн авилгад идэгдсэн нөхцөл байдалтай шууд холбоотой гэж үзэн, Ливаны засгийн газар бүрэн бүрэл
Мэдээллийн алба

Өнгөрсөн долоо хоногт Ливаны нийслэл Бейрут хотын усан боомтод 200 орчим хүний аминд хүрч, 6000 хүнийг гэмтээсэн дэлбэрэлт болсон. 2700 тонн химийн бодисын дэлбэрэлт эрх мэдэлтнүүдийн хариуцлагагүй хайнга мөн авилгад идэгдсэн нөхцөл байдалтай шууд холбоотой гэж үзэн, Ливаны засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохоо мэдэгдээд байна. Даваа гарагт Ерөнхий сайд Хасан Диаб огцрох өргөдлөө Ливаны ерөнхийлөгчид гардуулсан байна.
Авилга, хээл хахуульд төрийн сүр бараа дарагдаад байгаагийн улмаас энэхүү дэлбэрэлт, осол боллоо гэж Ливаны ерөнхий сайд хэлж, ард иргэдийн хүсч буй өөрчлөн шинэчлэлтийг дэмжиж огцорч буйгаа дуулгажээ.


















