Ливи улсад энх тайвныг тогтоох асуудлаарх удирдагчид хэлэлцэж байна
Ливийн иргэний дайнд цэг тавихыг зорьж буй энэхүү уулзалтыг Германы канцлер Ангела Меркель удирдан зохион явуулж байгаа юм. Турк, ОХУ болон Францын ерөнхийлөгч нар Ливид энх тайвныг тогтоох уулзалтыг ням гарагт албан ёсоор нээж, эхлүүлсэн байна. Дээрх уулзалтын үндсэн зорилго нь
Мэдээллийн алба

Германы Берлин хотод дэлхийн нөлөө бүхий орнуудын удирдагчид чуулж байна. Ливи улсын зэвсэгт мөргөлдөөнд цэг тавих асуудал энэхүү уулзалтын гол сэдэв болж байгаа юм.
Ливийн иргэний дайнд цэг тавихыг зорьж буй энэхүү уулзалтыг Германы канцлер АнгелаМеркель удирдан зохион явуулж байгаа юм. Турк, ОХУ болон Францын ерөнхийлөгч нар Ливид энх тайвныг тогтоох уулзалтыг ням гарагт албан ёсоор нээж, эхлүүлсэн байна. Дээрх уулзалтын үндсэн зорилго нь Ливийн дайнд хөндлөнгөөс оролцож байгаа гадаадын орнуудын нөлөөллийг бууруулах замаар, зөрчилдөөнийг намжаах явдал юм. Гадаадын орнууд Ливийн сөргөлдөөнд талуудыг зэвсэг, техник, цэрэг болон санхүүгээр дэмжиж байгаа нь нөхцөл байдлыг улам хурцатгаж байна.
Уулзалтад Оросын ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн ерөнхийлөгч ТайпЭрдоган, Францын ерөнхийлөгч Эммануэль Макроноос гадна Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон болон Египетийн ерөнхийлөгч АбдулФаттах Аль-Сиси, АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн дарга МайкПомпео, НҮБ–ын ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцож байна. Үүнээс гадна НҮБ-ын хүлээн зөвшөөрсөн Ливийн өнөөгийн засгийн газрын тэргүүн ФайзСараж болон тус засгийн газрын эсрэг тэмцлийг өрнүүлж байгаа генерал ХалифаХафтар нар оролцох мэдээлэл гараад байгаа юм. Ливийн сөргөлдөгч талуудын удирдагчид 2018 оноос хойш анх удаагаа ийнхүү Берлин хотын уулзалтаар нүүр тулах юм. Ливи улс дахь сөргөлдөөнийг намжаах, гал зогсоох хэлэлцээр байгуулах хүчин чармайлтаа эрс нэмэгдүүлэхийг уулзалтад оролцогчдод уриалжээ.


















