Ливийн ерөнхий сайд барьцаалагчдын гараас суллагдлаа
Ливийн засгийн газрын ерөнхий сайд Али Зейданыг өчигдөр өглөө үүрээр Триполи дахь зочид буудлаас зэвсэглэсэн этгээдүүд хулгайлсан билээ.
Мэдээллийн алба

Ливийн засгийн газрын ерөнхий сайд Али Зейданыг өчигдөр өглөө үүрээр Триполи дахь зочид буудлаас зэвсэглэсэн этгээдүүд хулгайлсан. Тэгвэл өнөөдөр тэрээр барьцаалагчдын гараас суллагдлаа. Ерөнхий сайд барьцаалагчдын гараас суллагдахад оролцсон албан хаагчдад талархалаа илэрхийлсэн байна.
«Ливийн хувьсгалчдын шуурхай штаб» уг хэргийг үйлдсэн болохоо хүлээсэн бөгөөд ерөнхий шүүгчийн заавраар сайдыг хулгайлснаа ч хэлжээ.


















