Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ливийн шинэ нөхцөл байдал

Хоёр жилийн өмнө босогчдын гарт амиа алдсан Ливийн удирдагч асан Муаммар Кадафигийн уналтаас хойш эдүгээ хүртэл хот суурин газрууд цэрэг армийнхний хатуу хяналтан дор байсаар ирлээ.

О.
О.Баярням

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ливийн шинэ нөхцөл байдал
Ливийн шинэ нөхцөл байдал. Зураг: МҮОНРТ

Хоёр жилийн өмнө босогчдын гарт амиа алдсан Ливийн удирдагч асан Муаммар Кадафигийн уналтаас хойш эдүгээ хүртэл хот суурин газрууд цэрэг армийнхний хатуу хяналтан дор байсаар ирлээ. Энэ хугацаанд ард түмний уур бухимдал дээд цэгтээ хүрч жагсаал үймээн олон гарах болсон. Зэвсэггүй энгийн номхон ард руу цэрэг армийнхан хэд хэдэн удаа гал нээж 47 хүний аминд хүрч, 500 орчим уугуул иргэд хүнд хөнгөн хэлбэрээр шархаджээ. Тэгвэл Пүрэв гарагт зэвсэгт хүчнийхэн ард түмний өмнө буулт хийж хамгийн томд орох Триполи хотыг засгийн газрын эрх мэдэлд шилжүүлсэн онцгой тэмдэглэлт үйл явдал тохиолоо. Энэхүү явдлыг Ливийн ерөнхий сайд ихэд саашааж байгаагаа илэрхийлжээ.

Хуваалцах