Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ливийн засаглал цэргийнхний гарт шилжлээ гэж мэдэгдэв

Ливийн засаглал цэргийнхний гарт шилжлээ гэж Ливийн үндэсний армийн ерөнхий командлагч, фельдмаршал Халифа Хафтар мэдэгдлээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ливийн засаглал цэргийнхний гарт шилжлээ гэж мэдэгдэв
Ливийн засаглал цэргийнхний гарт шилжлээ гэж мэдэгдэв. Зураг: МҮОНРТ

Ливийн засаглал цэргийнхний гарт шилжлээ гэж Ливийн үндэсний армийн ерөнхий командлагч, фельдмаршал Халифа Хафтар мэдэгдлээ. Тэрбээр 2015 онд Мароккогийн Схират хотод байгуулсан, Үндэсний зөвшилцлийн Засгийн газар байгуулах тухай “Ливийн улс төрийн гэрээ” нуран унасан гээд, Ливийн үндэсний арми ард түмний хүсэл эрмэлзэлд нийцсэн иргэний байнгын институци байгуулахаар ажиллах болно гэж мэдэгдсэн байна.

Ливид 2011 онд удирдагч Муаммар Каддафийг түлхэн унагаж хөнөөсний дараа бүлэглэлүүд хоорондын зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байгаа юм. Үүнээс болж энэ улсад хоёр засаглал тогтжээ. 2015 онд Схират хотод НҮБ-ын зөвшөөрлөөр Ливи хоорондын хэлэлцээр хийж, Триполи хотод үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах шийдвэрт хүрсэн. Гэвч Тобрук хотод армийн дэмжлэгтэй Ливийн парламент үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас Халифа Хафтар нийслэл Триполи руу довтолж эхэлсэн билээ.

Хуваалцах