Лиз Трасс: Шаардлагатай нөхцөлд цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн
Их Британийн одоогийн ерөнхий сайд Борис Жонсоныг огцорсны дараа Эрх баригч Консерватив намын дарга болон Ерөнхий сайдын албанд очихоор горилж байгаа Гадаад Хэргийн сайд Лиз Трасс, "шаардлагатай тохиолдолд цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн" гэж өчигдөр мэдэгджээ.
Мэдээллийн алба

Их Британийн одоогийн ерөнхий сайд Борис Жонсоныг огцорсны дараа Эрх баригч Консерватив намын дарга болон Ерөнхий сайдын албанд очихоор горилж байгаа Гадаад Хэргийн сайд ЛизТрасс, "шаардлагатай тохиолдолд цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн" гэж өчигдөр мэдэгджээ.
Тодруулбал, Нэгдсэн Вант улсад аюултай нөхцөл байдал үүсэх нөхцөлд цөмийн зэвсэг ашиглах боломжтой эсэх тухай асуултад тэрбээр “Би үүнийг Ерөнхий сайдын чухал үүрэг хариуцлага гэж бодож байна. Би үүнийг хийхэд бэлэн” гэж хариулжээ. ЛизТрасс өчигдөр Бирмингемд Консерватив намын гишүүдтэй уулзах үедээ ингэж ярьсныг, тухайн арга хэмжээг зохион байгуулсан “Таймс радио” радиостанцаар дамжуулжээ.
Их Британийн Ерөнхий сайд Жонсон засгийн газрын гишүүдийнх нь 60 орчим хувь өөртэй нь санаа нийлэхгүйгээ илэрхийлэн танхимаас гарсны дараа өнгөрөгч 7 дугаар сарын 7-нд Консерватив намын даргаас огцрохоо зарласан юм. Мөн засгийн газрын тэргүүлж ажиллах Намын даргыг сонгогдсон даруйд Ерөнхий сайдын албанаас бууна гэдгээ тэрбээр мэдээлээд байна.
Гадаад яамны сайд Трасс эсвэл Сангийн сайд асан РишаСунак нарын аль нь дараагийн Ерөнхий сайд болохыг шийдэх үйл явдал ирэх 9 дүгээр сарын 5-нд болох учиртай. 160-200 мянган гишүүнтэй гэгддэг Консерватив намын гишүүдийн дунд шуудангаар явагдах санал хураалтын дүнгээр намын даргыг сонгох сонгуулийн дүнг гаргах юм байна.


















