“Лха Соном”, “Дөрвөн түшиг” ХХК-иуд цахилгааны шугам гэмтээжээ
"Лха Соном" компани сурталчилгааны самбар босгохоор газар шорооны ажил хийж байгаад гэмтээжээ.
Мэдээллийн алба

Энэ сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн XI хороо, Зайсангийн тойргийн орон сууцууд, Тэнгэр рашаан, Грийн вилла хотхоны 1000 гаруй айл өрх аж ахуйн нэгжийг цахилгаан эрчим хүчээр хангадаг кабель шугамыг "Лха Соном" компанийнхан сурталчилгааны самбар босгохоор газар шорооны ажил хийж байгаад гэмтээжээ. Мөн өдөр "Дөрвөн түшиг" компанийн цахилгаан тоноглолд гэмтэл гарснаас Согинохайрхан дүүргийн баруун, баруун хойд хэсэг буюу I, II, XX хороо Толгойт, Орбит, Нарангийн гол, Ногоон зоорь зэрэг газруудын тог тасарчээ. Мөн Баянгол дүүргийн XX хороо Сонсголонгийн зам дагуу байрлалтай 3000 шахам айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан хангамж доголдсон байна.


















