Логистикийн тогтолцоог сайжруулах бодлогыг төрөөс хийх шаардлагатай
Логистикийн тогтолцоог сайжруулах бодлогыг төрөөс хийх шаардлагатай гэж Монголын Логистикийн холбоо үзэж байна. Логистик бол уялдаа холбоо гэсэн утгатай үг.
Мэдээллийн алба

Логистикийн тогтолцоог сайжруулах бодлогыг төрөөс хийх шаардлагатай гэж Монголын Логистикийн холбоо үзэж байна. Логистик бол уялдаа холбоо гэсэн утгатай үг. Тийм ч учраас бүхий л салбарт логистикийн тогтолцоо шаардлагатайг холбогдох хүн хэлж байна. Тухайлбал, уул уурхайн салбарт логистикийн зөв менежмент хийж чадвал тухайн бүтээгдэхүүний үнийг тэнцвэржүүлэх боломжтой. Манай оронд логистикийн тогтолцоо сул хөгжсөн учраас уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн үнийг тогтвортой байлгаж чаддаггүй байна.
Тиймээс бүхий л салбарт логистикийн тогтолцоог сайжруулж, төрөөс дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж Монголын логистикийн холбооны тэргүүн А.Мөнхболд хэллээ. Логистикийг зарим иргэн тээвэр зуучийн байгууллага гэж андуурдаг. Тэгвэл энэ хоёр нь тусдаа ойлголт гэдгийг тэрээр мөн хэлсэн юм.


















