Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ломбардууд алданги хэтрүүлж тооцдог байжээ

ШӨХТГ-аас ломбард буюу барцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулж байгаа газруудад хийсэн шалтгалтын дүнгээ танилцууллаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ломбардууд алданги хэтрүүлж тооцдог байжээ
Ломбардууд алданги хэтрүүлж тооцдог байжээ. Зураг: МҮОНРТ

ШӨХТГ-аас ломбард буюу барцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулж байгаа газруудад хийсэн шалтгалтын дүнгээ танилцууллаа. Нийт 1100 гаруй ломбардаас 560-д нь хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар эд зүйлс дээр алданги хэтрүүлж тооцох, илүү гарсан мөнгийг буцаан олгохгүй байх зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.

Үүнээс гадна банкууд иргэдэд зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авдаг явдлыг ШӨХТГ-аас хууль бус хэмээн үзэж шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр болсон. Уг асуудлаар давж заалдах шатны шүүх хурал ирэх долоо хоногийн лхагва гарагт болно гэж ШӨХТГ-аас мэдээллээ.

Хуваалцах