Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Лондон аюулгүй байдлаа чангатгана

Алан хядах аюулыг амжилттай сөрөн зогсох боломжийг хууль сахиулах байгууллагуудад олгох үүднээс Лондоны цагдаагийн газар хотынхоо гудамж, талбай дахь эргүүлийг хэдэн мянган зэвсэглэсэн ажилтнаар хүч нэмэгдүүлэх бодолтой байна.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Лондон аюулгүй байдлаа чангатгана
Лондон аюулгүй байдлаа чангатгана. Зураг: МҮОНРТ

Алан хядах аюулыг амжилттай сөрөн зогсох боломжийг хууль сахиулах байгууллагуудад олгох үүднээс Лондоны цагдаагийн газар хотынхоо гудамж, талбай дахь эргүүлийг хэдэн мянган зэвсэглэсэн ажилтнаар хүч нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Хотын гудамжинд зэвсэгтэй явах эрх олгодог буудлагын бэлтгэлд нэмэлтээр 600 цагдааг хамруулахаар энэ хүрээнд шийдвэрлэжээ. Одоогийн байдлаар Лондонд буу зэвсэг агсаж явах, түүнээ хэрэглэх эрхтэй 2 мянга орчим цагдаа байдаг аж.

Терроризмтой тэмцэх арга хэмжээний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг хожуу мэдээлэх болно гэж Лондоны цагдаагийн газраас мэдэгдэж байна. Алан хядагч гэж тооцогдсон этгээдүүдийг шаардлагатай тохиолдолд, иргэний хохирлыг үл тооцон буудан устгах тушаалыг цагдаагийн мэргэн буучдад өгч байсан гэдгээ ч Их Британийн терроризмтой тэмцэх байгууллагууд өмнө нь хүлээн зөвшөөрсөн юм. Их Британи, ОХУ зэрэг олон оронд үйл ажиллагааг нь хориглосон “Исламын улс” хэт даврагч бүлэглэл энэ сарын эхэнд Нэгдсэн Вант улс болон Ерөнхий сайд Дэвид Кэмероныг биечлэн сүрдүүлсэн.

Мөн Их Британи улсын нутагт алан хядах ажиллагаа үйлдэнэ гэж заналхийлсэн юм. Кэмерон харин энэхүү мэдэгдлийг нь сүүлийн үед газар нутаг болоод нэр хүндээрээ ч шахагдаж байгаа тус бүлэглэлийн зүгээс “арга ядсан үйлдэл” гэж нэрлэсэн юм. Их Британи улс “Исламын улс” бүлэглэлийн эсрэг өргөн хүрээтэй олон улсын ажиллагаанд өнгөрөгч 12 дугаар сараас нэгдсэн. Эдний онгоцууд хэт даврагч дайтагчдын байршлуудад агаараас цохилт өгч байгаа. Харин газрын ажиллагааны талаар одоохондоо яриа гараагүй байгаа юм.

Хуваалцах