Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Лондонд арван оюутан тэтгэлгээр суралцах боллоо

Тэтгэлэгт хамрагдах оюутан нь тус сургуулийн элсэлтийн шаардлагыг хангасан байхаас гадна Британийн Хилийн албаны визийн наад захын шалгуурыг хангасан байх шаардлагатай аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Лондонд арван оюутан тэтгэлгээр суралцах боллоо
Лондонд арван оюутан тэтгэлгээр суралцах боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайд Н.Тулга, Малайзид төвтэй Лимкоквинг их сургуулийн Лондон дахь салбарын дэд захирал Профессор Седрик Бэлл нар энэ сарын 3-нд Лондон хотноо хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.

Санамж бичгийн дагуу тус сургууль нь жилд 10 монгол оюутныг Лондон дахь салбартаа тэтгэлгээр суралцуулахаар болж буй юм. Үүнд, өрхийн орлого багатай гэр бүлээс гаралтай ч сурлага, хөдөлмөрөөрөө амжилт үзүүлсэн таван оюутныг бакалаврын сургалтад, таван оюутныг магистрын сургалтад тус тус 2014 оны хичээлийн жилд элсүүлэн суралцуулахаар хоёр тал тохиролцсон юм.

Элчин сайд Н.Тулга хэлсэн үгэндээ "Малайзид төдийгүй олон улсад танигдсан Лимкоквинг их сургуульд монгол оюутнууд тэтгэлгээр, тэр дундаа Лондон хотод ирж суралцах боломж бүрдэж буйд баяртай байгаагаа илэрхийлээд цаашид тус сургуультай өргөн хүрээнд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаа"-гаа онцлов.

Тэтгэлэгт хамрагдах оюутан нь тус сургуулийн элсэлтийн шаардлагыг хангасан байхаас гадна Британийн Хилийн албаны визийн наад захын шалгуурыг хангасан байх шаардлагатай аж.

Хуваалцах