Лондонд бэлгийн хүчирхийллийн асуудлаар чуулган болно
Дэлхийн 140 орны элч төлөөлөгчид зэвсэгт мөргөлдөөний үеэр үүсдэг бэлгийн хүчирхийллийн асуудлыг хэлэлцэх дээд хэмжээний чуулганд оролцоно. Их Британийн гадаад хэргийн сайд Уиллиам Хэйгийн мэдэгдсэнээр ирэх зургаадугаар сард Лондон хотноо зохион байгуулагдах тус чуулганд гадаад хэргийн сайд нар боло
Мэдээллийн алба

Дэлхийн 140 орны элч төлөөлөгчид зэвсэгт мөргөлдөөний үеэр үүсдэг бэлгийн хүчирхийллийн асуудлыг хэлэлцэх дээд хэмжээний чуулганд оролцоно.
Их Британийн гадаад хэргийн сайд Уиллиам Хэйгийн мэдэгдсэнээр ирэх зургаадугаар сард Лондон хотноо зохион байгуулагдах тус чуулганд гадаад хэргийн сайд нар болон цэрэг, цагдаагийн төлөөлөгчид оролцох юм.
Тэрбээр бэлгийн хүчирхийлэл нь цэргийн мөргөлдөөний үед ашиглаж буй гол зэвсгийн нэг болж буйг өөрийн мэдэгдэлдээ онцложээ.


















