Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Гадаад мэдээ

Лондонгийн “Хитроу” нисэх буудалд гурав дахь нисэх буух зурвас барина

Их Британий Лейборист засгийн газар Хитроугийн олон улсын нисэх онгоцны буудалд 3 дахь нисэх буух зурвас барих төлөвлөгөөг дэмжжээ. Британи төдийгүй Европын хамгийн ачаалал ихтэй тус нисэх буудалд энэ төслийн дүнд 100 мянган ажлын байр бий бол

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Лондонгийн “Хитроу” нисэх буудалд гурав дахь нисэх буух зурвас барина
Лондонгийн “Хитроу” нисэх буудалд гурав дахь нисэх буух зурвас барина. Зураг: МҮОНРТ

Их Британий Лейборист засгийн газар Хитроугийн олон улсын нисэх онгоцны буудалд 3 дахь нисэх буух зурвас барих төлөвлөгөөг дэмжжээ. Британи төдийгүй Европын хамгийн ачаалал ихтэй тус нисэх буудалд энэ төслийн дүнд 100 мянган ажлын байр бий болж, улс орны эдийн засгийн өсөлтийг түргэсгэж, Их Британийг илүү нээлттэй болгон холбоо харилцааг өргөжүүлнэ гэж тус улсын Сангийн сайд Рэйчел Ривз мэдээлсэн байна.

Хитроугийн нисэх онгоцны буудал 2020 онд Европын хамгийн их ачаалалтай нисэх буудлуудын жагсаалтын тэргүүн байраа Парисын Шарль Де Голлийн нэрэмжит буудалд алдаж байсан. Тухайн онд бас давж заалдах шатны шүүх Хитроу нисэх буудлыг өргөжүүлэх нь хууль бус гэж зарласнаар 18 тэрбум долларын өртөгтэй томоохон төсөл гацаанд орж байсан юм байна. 78 жилийн түүхтэй энэ нисэх буудал одоогийн байдлаар онгоц нисэх буух хоёр зурвас, зорчигчдын дөрвөн терминал, ачааны нэг терминалтай үйл ажиллагаа явуулдаг.

Хуваалцах