Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Лондонгийн “Саатчи галлерей”-д эко үзэсгэлэн болж байна

Их Британийн Лондон хотын Саатчи галлерейд шинэ үзэсгэлэн нээгджээ. Долоодугаар сарын 28 хүртэл тавигдах энэ үзэсгэлэнд эко гэрэл зураг, дүрслэл голлох үзмэр болж байна. Энэ үзэсгэлэнгийн нэр нь “Метаморфоз: Эко гэрэл зургийн инновац” юм байна. Энэ үзэсгэлэнгий

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Лондонгийн “Саатчи галлерей”-д эко үзэсгэлэн болж байна
Лондонгийн “Саатчи галлерей”-д эко үзэсгэлэн болж байна. Зураг: МҮОНРТ

Их Британийн Лондон хотын Саатчи галлерейд шинэ үзэсгэлэн нээгджээ. Долоодугаар сарын 28 хүртэл тавигдах энэ үзэсгэлэнд эко гэрэл зураг, дүрслэл голлох үзмэр болж байна. Энэ үзэсгэлэнгийн нэр нь “Метаморфоз: Эко гэрэл зургийн инновац” юм байна. Энэ үзэсгэлэнгийн бүх гэрэл зураг байгальд ээлтэй байхыг зорьжээ. Гэрэл зураг нь эртнээс байгальд ээлгүй, их хэмжээний хог хаягдал гаргадаг гэсэн шүүмжлэл дагуулсаар ирсэн. Харин энэ үзэсгэлэнгээр гэрэл зургийн салбар байгальд ээлтэйгээр хөгжиж хувьсаж чадна гэдгийг харуулахыг зорьсон гэж уран бүтээлчид нь тайлбарлажээ. Ингэхийн тулд гэрэл зургийн хальс биш навчин дээр авсан гэрэл зургаа буулгах зэрэг арга техник ашиглажээ.

Хуваалцах