Лондоны цагдаа нар экологийн 52 идэвхтнийг саатуулжээ
Их Британийн нийслэл Лондоны цагдаагийн ажилтнууд хотын төвд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж байсан экологийн 52 идэвхтнийг саатууллаа. Энэ талаар Лондон хотын цагдаагийн газрын сайтад мэдээлсэн байна.
Мэдээллийн алба

Тэднийг саатуулсан гол шалтгаан нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсантай холбоотой гэнэ. Саатуулагдсан идэвхтнүүд нь “Экстинкшн Ребеллион” байгууллагын гишүүд юм байна. Тэд хүрээлэн буй орчны бохирдлыг эсэргүүцэж, Лондоны төвийн тээврийн хэрэгслийн гол зангилааг хаажээ.