Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Лос-Анжелес-2028” олимпын наадамд бокс, хүндийг өргөлтийн төрлийг хасна гэв

Хасах болсон шалтгаан нь боксын хувьд IBA-Санхүүгийн ил тод байдал, шүүлтийг шударга болгох, IWF-Хүндийг өргөлтийн спортод бугшсан допингийн асуудлыг эцэслэн шийдэх, хөтөлбөр боловсруулах гэдэг үндэслэлд тулгуурлажээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Лос-Анжелес-2028” олимпын наадамд бокс, хүндийг өргөлтийн төрлийг хасна гэв
“Лос-Анжелес-2028” олимпын наадамд бокс, хүндийг өргөлтийн төрлийг хасна гэв. Зураг: МҮОНРТ

ОУОХ-ны онлайн хуралдаан саяхан болж, “Лос-Анжелес-2028” олимпын наадмын хөтөлбөрөөс бокс, хүндийг өргөлтийн төрлийг хасах талд ярилцжээ.

Үүнийг 2023 оны ОУОХ-ны чуулганар эцэслэн шийдэх аж.

Хасах болсон шалтгаан нь боксын хувьд IBA-Санхүүгийн ил тод байдал, шүүлтийг шударга болгох, IWF-Хүндийг өргөлтийн спортод бугшсан допингийн асуудлыг эцэслэн шийдэх, хөтөлбөр боловсруулах гэдэг үндэслэлд тулгуурлажээ.

Харин дээрх төрлүүдийн оронд скейтборд, серфинг, спортын хананд авиралт 2028 оны олимпын наадмын хөтөлбөрт багтсан байна. Учир нь Токиогийн олимпод залуучуудын анхаарлыг маш их татсан, ивээн тэтгэгч ихтэй байсан хэмээн үзэв.

Сонирхуулахад, хүндийг өргөлт 1896, бокс, таван төрөлт 1912 оноос олимпын хөтөлбөрт орж байлаа.

Нэмж хэлэхэд, чөлөөт бөхийн спортыг 2013 онд хасаж байсан билээ.

Хуваалцах